“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

“Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

Орон нутгийн сонгуулийн санал хураалтын өдөр болоход ердөө 45 хоног үлдлээ. Өөрөөр хэлбэл 45 хоногийн дараа орон нутгийг хэн удирдах нь тодорхой болно гэсэн үг.

Чингэлтэй дүүргийн 13-р дугаар хороо өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, 13 дугаар хорооны Засаг дарга Г.Бадамгарав нар оролцлоо.

Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтэс, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс, Газрын алба, Цэргийн штаб зэрэг хэлтэс албад иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүргэн шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллалаа. Мөн нээлттэй ажлын байранд иргэдийг бүртгэж, ажилд зуучлах үйлчилгээг үзүүллээ. Дүүргийн худалдаа эрхлэгч иргэдийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа өдөрлөгийн үеэр боллоо.

Өдөрлөгийн үеэр дүүргийн 25 жилийн ойн хүрээнд хорооны болон нийгмийн ажилд идэвхтэй оролцдог 25 настай 5 иргэнд дүүргийн 25 жилийн ойн медалийг гардуулан өглөө.

Эх сурвалж: ЧД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж