Удирдах ажилтны ээлжит шуурхай боллоо

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

Удирдах ажилтны ээлжит шуурхай боллоо

Сонгуулийн менежментэд хараат бус байдлыг бий болгоход гол анхаарах асуудал бол сонгуулийн менежментийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах явдал юм.

Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхайг Засаг даргын орлогч Ц.Шижир удирдан явууллаа.

Хурлын эхэнд Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж өмнөх шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.

Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байгааг тодотгон, нийслэлийн ойг угтан зохион байгуулсан “Нээлттэй хаалга”-ны өдрөөр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч танилцуулав.

Мөн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсүүд дүүргийн 14 хоногийн нөхцөл байдал хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өглөө.

Замын цагдаагийн хэлтэс цэцэрлэгийн насны хүүхэд багачуудыг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цэцэрлэгүүдтэй хамтран “Алтан намар” арга хэмжээг зохион байгуулж, 320 хүүхэд тэдгээрийн аав, ээж 260 хүнийг хамруулан сургалт зохион байгуулсан байна.

Эх сурвалж: СБД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж