“Дэлхийн мисс 2017”-д Хятадыг төлөөлж оролцох бүсгүй тодорлоо

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

“Дэлхийн мисс 2017”-д Хятадыг төлөөлж оролцох бүсгүй тодорлоо

Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани зорчигчдын ачаа тээшний шинэ үнийн тариф мөрдөж, үнээ бууруулах болсноо мэдэгджээ.

57 дахь удаагийн Хятадын мисс шалгаруулах тэмцээний шийдвэрлэх шат БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнгөрсөн Бямба гаригт зохион байгуулагдлаа. Ийн олон шалгуурын эцэст Шаньдун мужийн Ван Чэнг Шү тэргүүлж, дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд Хятад улсыг төлөөлж оролцохоор болов. “Дэлхийн мисс 2017” нь ирэх арваннэгдүгээр сарын 18-нд Хятадын Санья хотод болох юм.

Хятад бүсгүй дэлхийн миссээр тодорч, гоо сайхны билэг тэмдэг болсон тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, 62 дахь удаагийн дэлхийн мисс шалгаруулах тэмцээн 2012 онд ӨМӨЗО-ы Ордос хотод болоход 116 мисс өрсөлдсөнөөс Хятадын мисс Ю Вэнь Шиа титмийн эзэн болж байсан. Үүнээс өмнө 2007 онд 57 дахь удаагийн тэмцээнд мөн БНХАУ-ын мисс Жан Жилинь түрүүлж байжээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж