Хэбэй мужийн Ниньжин аймагт 1.053 юанийн хөрөнгө оруулалтаар “Жинглонг” группийн “Жингао” компани өндөр үр дүнтэй “Бошиү Р” загварын дан талст нарны зайн төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр тус аймгийн дан талст нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 3000 мегаваттад хүрэх юм. Мөн нарны эрчим хүчний зайн судалгааны хөгжил, үйлдвэрлэлийн чиглэлийг бий болгон, дагалдах иж бүрдлийг үйлдвэрлэх бүс байгуулан, жилд 15 тэрбум юанийн өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж.
Түүнчлэн БНХАУ энэ жил дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр Хятадын нарны эрчим хүчний ашиглалт хоёр дахин өссөн байна. Үүнээс өмнө 2013 онд Япон Хего мужийн Като хотынхоо ойролцоо нууранд хөвдөг хоёр нарны цахилгаан станц байгуулсан. Тэгвэл дэлхийн хамгийн том нарны хөвдөг цахилгаан станц нь Японыхоос хэдэн мянга дахин илүү хүчин чадалтай, хэмжээний хувьд ч харьцуулшгүй том гэнэ. Тодруулбал, үерт автсан нүүрсний уурхайн бүс нутаг болох Хуанань хотын ойролцоо 40 мегаваттын хүчин чадалтай хөвдөг нарны цахилгаан станцыг байгуулж эрчим хүчний системдээ амжилттай холбожээ. БНХАУ 2030 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авахаар зорьж байгаа гэнэ.
Эх сурвалж: CCTV