Большой театр Р.Нуриевын балетыг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

Большой театр Р.Нуриевын балетыг үзүүлнэ

Шархүү гуай нь сүүлийн хэд хоног ертөнцийн сүйрэлд бэлтгэв.

Зөвлөлтийн балетчин Рудольф Нуриевын амьдралын тухай шуугиан тарьсан балетыг ирэх арванхоёрдугаар сард Большой театрын тайзнаа тоглохоор болжээ. Уг балетын уран сайхны удирдаач нь гэрийн хорионд орж, балетыг долдугаар сараас хойш улирлын үзвэрийн жагсаалтаас хасчихсан байсан билээ.

Зөвлөлт засгийн үед баруун руу гарч, баруун төдийгүй олон улсад алдар хүндийг олсон ч 1993 онд ХДХВ/ДОХ-той төстэй өвчнөөр нас барсан балетчин ижил хүйстэн Рудольф Нуриевийн амьдралыг өгүүлэх бүжгэн жүжгийн нээлт өнгөрсөн долдугаар сард болох байсан ч нээлт болохоос дөнгөж гурав хоногийн өмнө гаргахыг хориглосон байжээ.

Большой театрын уран сайхны ерөнхий удирдаач дээрх шийдвэр нь улс төрийн ямар ч утга агуулаагүй, бүжгэн жүжгийн бэлтгэл тааруу гэж мэдэгдэж байсан ч Москвагийн урлаг соёлынхон үүнийг хүчтэй эсэргүүцсэн билээ.

Тус бүжгэн жүжиг ердийн бус өгүүлэмж, ижил хүйстний харилцааг тусгаснаас гадна ОХУ-ын хамгийн  этгээд арга барилтай, контемпорари найруулагчдын нэг Кирил Серебренников уран сайхны удирдаачаар ажиллахаар болсон нь жинхэнэ дуулиан болсон юм.

Бүжгэн жүжгийг цуцлах үеэр Кирил театрын өмч хөрөнгийг шамшигдуулсан хэргээр байцаагдаж байсан бөгөөд одоо гэрийн хорионд байгаа ажээ.

Дэлхийн олон театр энэ үйл явдлыг уран бүтээлчдийн эсрэг дарамт, шахалт, хавчлага хэмээн буруутгаж, эсэргүүцсэн тул театр уг бүжгэн жүжгийг ирэх арван хоёрдугаар сард үзэгчдэд толилуулах шийдвэрийг саяхан гаргасан байна.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж