Оскарын шагналт, англи жүжигчин Колин Фёрт Италийн иргэншилтэй болсныг Ром дахь Дотоод хэргийн сайд мэдэгджээ.
Их Британийг Европын холбооноос гарахыг эсэргүүцэж байсан жүжигчин Колин Фёрт өнгөрсөн тавдугаар сард тус улс ЕХ-ноос гарах санал өгөхөд Италийн иргэншилтэй болох албан хүсэлтээ албан ёсоор гаргасан гэнэ.
Их Британийг Европын холбооноос гарч буй үйл явцыг тэрбээр “Хүчний харьцаа алдагдаж, тааварлашгүй үр дагавар авчирна” гэж шүүмжилсэн билээ. Колин Фёртын хэвлэлийн төлөөлөгч тухайн үед Италийн иргэн болох асуудлаар мэдэгдэл хийхдээ ‘Энэ бол жүжигчний гэр бүлийн гишүүдтэйгээ хамт гаргасан шийдвэр. Италийн иргэншилтэй болсноор Колин болон түүний эхнэр хүүхэд Их Британи, Италийн давхар иргэншилтэй болж байгаа юм” гэжээ.
Италийн дотоод хэргийн сайд Колин Фёртэд Италийн иргэншил олгохдоо ““Хааны илтгэл” киногоор Оскарын шагнал хүртсэн нэрт жүжигчин манай улсын иргэнтэй гэр бүл болсноос гадна манай сайхан оронд сэтгэл татагдсан тухайгаа бидэнд өгүүлсэн юм” гэжээ.
Орчуулсан Н.Энхтуяа