“Авиоимпекс”-ийн тендерийн асуудлыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

“Авиоимпекс”-ийн тендерийн асуудлыг хэлэлцэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан болж нийт 18 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн зээл авах зөвшөөрлийн асуудал,  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн төрийн өмчийг шилжүүлэх, эзэмшүүлэх гэрээний биелэлт, гэрээг сунгах тухай, “Монголболгаргео” ХХК-ийн Төрийн мэдлийн хувьцааг худалдах тухай, Дархан-Уул аймгийн Дархан-Өргөө сургууль, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Төрийн өмчид эд хөрөнгө хүлээн авч бүртгэх тухай, “Монголын цахилгаан холбоо” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иудын шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай асуудлуудыг хэлэлцэв. Мөн “Авиоимпекс”-ийг олон улсын тендерээр сонгон шалгаруулалт явуулж буй асуудлыг хэлэлдцэв.Түүнчлэн ГЕГ-ын харъяа Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар, “МИАТ” ТӨХК, Удирдлагын Академи зэрэг нийт есөн газрын үндсэн хөрөнгийг худалдах, актлах, балансаас балансад шилжүүлэх, шинээр худалдан авах, хөрөнгө бүртгэлд авах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж