Баян-Овоо сумын засаг дарга дээд боловсролгүй нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

Баян-Овоо сумын засаг дарга дээд боловсролгүй нь тогтоогджээ

Дэндүү тансаг, дэндүү ховор аялгуугаар сонор мялааж чаддаг “Никитон” хамтлагийн ШИНЭ ЦОМОГ. “Үүлэн үст” гэх тэдний шинэ цомгийн ажил дуусах шатандаа яваа тухай Facebook дэх хуудаснаас нь мэдээлэл авлаа.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сар бүрийн 25-ны өдөр иргэд, олон нийтэд зориулан үйл ажиллагааны мэдээллээ тогтмол хүргэж байхаар болсон билээ. Энэ удаагийн хурлаар хэвлэлийн бага хурлаар есдүгээр сард хийж гүйцэтгэсэн ажил, Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нар оролцсон юм. Бид АТГ-ын албан тушаалтнуудаас өгсөн мэдээллийн дагуу олны анхаарал татсан хэргүүдийг тоймлон хүргэж байна.

Хоёр жилийн өмнө ‘Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ’ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Равдандоржийн ажлыг шалгах үеэр “Дарханыг найдвартай цахилгаангүй болгоно, тэнд миний найдвартай холбогч байгаа” гэж хэлсэн, үүнийг нь баримтжуулан ТӨХ-нд авчирч өгсөн гэх шуугиан дэгдэж байсан юм. Энэ асуудалд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, саяхан дууссан байна. Улмаар Ж.Равдандорж нарыг яллагдагчаар татаж, хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх саналтайгаар прокурор руу шилжүүлснээ АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн мэдээллээ.

ТӨМӨР ЗАМЫН ХЭРГИЙГ ДОТОР НЬ ГУРАВ ТУСГААРЛАЖЭЭ

Анхан болон давж заалдах шатны шүүхээс яллагдагчаар татагдсан А.Гансүх нарын хэргийг өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Шүүхийн захирамж, магадлалын дагуу АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хавтаст хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтыг явуулжээ. Улмаар А.Гансүх нарыг яллагдагчаар татах саналаасаа ухралгүй, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурор руу шилжүүлсэн байна. 

“Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь, бүтэц барих бүтээн байгуулалт нэрээр улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт нэр нь холбогдсон зургаан иргэний хоёр нь “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, ‘Либерти партнерс” компанийг үүсгэн байгуулсан Ч.Ганбат нар билээ. Тэд эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдахаас өмнө Монгол Улсын хилээр гадагш гарсан учраас хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Тиймээс П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат, Х.Баттулга, Б.Батзаяа нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлсэн аж.

Б.БАТЗАЯАГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БАЙЦААЖ БАЙНА

Харин дээрх хэрэгт Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг мөрдөгчийн саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу “..албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан…” үндэслэлээр буруутган прокурорын байгууллагаас яллагдагчаар татжээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа хэвийн үргэлжилж буй гэнэ.

БАЯН-ОВОО СУМЫН ЗАСАГ ДАРГА ДЭЭД БОЛОВСРОЛГҮЙ НЬ ТОГТООГДЖЭЭ

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албан тушаалтнуудыг төрийн албанд орох, сэлгэн томилох, дэвшин томилох үед хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянадаг. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 588 мэдүүлэг хянасан тухайгаа өнөөдөр /2017.09.25/ мэдээллээ. Үүнээс ашиг сонирхлын зөрчилтэй хоёр, зөрчилгүй 534, буцаасан 20, анхааруулсан 34 байгаа юм.   Эндээс илт ашиг сонирхлын зөрчилтэй хоёр байсныг тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар онцоллоо. Тэрбээр “Гадаад харилцааны яамны Консулын газрын мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Дашням нь Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч ‘аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх’, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д ‘Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно’ гэж заасныг зөрчсөн байна.

Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Жигмидийн Хатанбаатар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт ‘сумын Засаг дарга нь дээд боловсролтой байх’ гэж заасан ерөнхий шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон” гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж