Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд 321144 утсанд хандаарай

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд 321144 утсанд хандаарай

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-10-08 15 цаг. Цаг агаар: өдөртөө үүлэрхэг (Partly Cloudy) агаарын температур: 4 хэм байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны /АЭХ/ тэргүүн С.Одонтуяа, Үндэсний бодлогын хорооны гишүүн Р.Булгамаа,Т.Пүрэвхатан, Л.Болормаа нар өнөөдөр /2017.09.25/ мэдээлэл хийлээ.

Охид эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, нийгмийг цочроосон хүчирхийллийн олон гэмт хэргүүд гараад байгаа энэ үед АЭХ-оос охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан, хүчирхийллийг таслан зогсоох зорилготойгоор ажлын хэсэг байгуулж, үе шаттай олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

“Монгол Улсын  прокурорын газар, хууль хяналтын байгууллагын  хийсэн судалгаагаар  сүүлийн таван жилд 25 хүртэлх насны 605 иргэн амиа хорлосон. Энэ тоо нь нийт амиа хорлосон хүмүүсийн 30 орчим хувийг эзлэж байна. Өөрөөр хэлбэл, 2000 гаруй иргэд байна гэж үзэх юм бол 30 хувь нь 25 наснаас доош өсвөр насны охидууд байна гэсэн  судалгаа байна.  Иймээс  охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охидод зориулсан амьдрах ухаан, хүмүүжил, төлөвшлийн боловсрол сургалтыг зохион байгуулах, буруу зан үйлээс урьдчилан сэргийлэх зэрэг   хөтөлбөрүүдийг хийхээр төлөвлөж байна” гэж АЭХ тэргүүн С.Одонтуяа хэллээ.

АЭХ-оос  санаачилж буй  охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэхүү үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, ээжүүдийг хамтран ажиллахыг уриаллаа. Мөн эрх нь зөрчигдсөн  охид эмэгтэйчүүдэд мэдээллийн зөвлөгөө өгөх тусгай   321144 дугаарыг  ажиллуулж эхэлсэн  байна. Долоо хоног болгон тогтсон цагт  хууль зүйн болон сэтгэлзүйн зөвлөгөөг дээрх  утсаар охид бүсгүйчүүдэд өгөх юм байна.

Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж