Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн өндөрлөлөө

Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээн өндөрлөлөө

Ирэх онд Малайз улсад зохиогдох Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх “I хэсэг”-ийн тоглолтууд Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд тав хоногийн турш амжилттай явагдлаа.

“I хэсэг”-ээс Австралийн шигшээ баг есөн оноо, нэмэх 16 бөмбөгний зөрүүтэй 100 хувийн амжилттайгаар цааш шалгарлаа. Харин Вьетнамын баг хоёрдугаар байраар шалгарсан ч бусад есөн хэсгийн хоёрдугаар байрын багуудын онооноос хамаарч хасагдах шатанд шалгарах эсэх нь тодорхой болно. Хасагдах шатны эрх авч чадаагүй манай шигшээ Камбож улсын багтай тоглож, эн тэнцүү тоглолт үзүүлсэн ч 3:2-оор хожигдсон.Манай шигшээ багийн Э.Тэмүүлэн хоёр гоолыг оруулж, хөвгүүд маань эцсээ хүртэл тэмцсэн ч гурван тоглогч бэртэж, төлөвлөгдөөгүй сэлгээ хийгдсэний улмаас ялагдал хүлээлээ. Гэхдээ энэ тэмцээний хожигдлууд, ирээдүйд хэрэгтэй туршлага болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Эх орны төлөөлөл болсон шигшээ багийн бүх тоглогчид, албаныханд амжилт хүсэхийн зэрэгцээ хүрэлцэн ирж дэмжсэн хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлье. Талын хөх чононуудын хийморь сүлд үргэлж өөдөө байх болтугай.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж