АН-24 онгоц осолдож, 41 хүн нас баржээ (1995.09.21) | News.MN

АН-24 онгоц осолдож, 41 хүн нас баржээ (1995.09.21)

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

АН-24 онгоц осолдож, 41 хүн нас баржээ (1995.09.21)

1924.09.19 Ховдод суух Засгийн газрын түшмэдийг томилжээ.

1925.09.23 МАХН-ын IV Их хурал хуралдаж, 198 төлөөлөгч оролцов. 

1929.09.20 БНМАУ-ын 14-р Бага хурал хуралдав.

1944.09.20 Ард нийтийн цэргийн алба хаар үүргийн тухай хууль батлагдав

1990.09.18 БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1 дүгээр зарлигаар Цэргийн шинэ тангараг батлагдав.

1995.09.21 Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд нислэг үйлдэж байсан МИАТ компанийн АН-24 онгоц Мөрөн хотын ойролцоо сүйрч, 41 хүн нас барж, нэг хүн амь үлдсэн юм. Онгоцны ослоос амьд үлдсэн цорын ганц хүнийг С.Өлзийбаяр гэдэг.

1995.09.22-25 Сүхбаатар хотод хүчтэй цасан шуурга болж, эрчим хүчний 4 дэд станц унаж, 20 мянга орчим мал, 10 мянга орчим малчин үхэж, улсад олон сая төгрөгийн хохирол учирчээ.

1995.09 сар АНУ-ын тэргүүн хатагтай Хиллари Клинтон Монголд айлчлав. Айлчлалын үеэр 3,5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож, мөн эрхүүл хамгаалах салбарт 1 сая ам.долларын тусламж үзүүлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж