Боловсролын салбар олон улсын төвшинд ойртлоо

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Боловсролын салбар олон улсын төвшинд ойртлоо

Дээд боловсролыг шинэчлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Боловсрол , соёл шинжлэх ухааны яамнаас олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн семинарыг Улаанбаатар хотноо энэ сарын 6-7-ны өдөр анх удаа зохион байгуулж байна. Энэхүү семинарыг Америкийн Бизнесийн сургууль, Хөтөлбөрийн нэгдсэн холбооноос гадна  , Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөл , Санхүү эдийн засгийн дээд сургууль \СЭЗДС\ хамтран их , дээд сургуулийн удирдлагуудад зориулан зохион байгуулж байна. Уг уулзалт семинараар дээд боловсролын стандартыг олон улсын төвшинд хэрхэн хүргэх , дотоодын сургуулиудыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөж магадлан итгэмжлүүлэх зэрэг боловсролын чанарын тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм. Семинарт БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр , АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн тэргүүн  Жудит Ийтэн , АНУ-ын Бизнесийн сургууль , Хөтөлбөрийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Дуглас Виеланд , СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал болон ХБНГУ, ОХУ, БНСУ, БНКазУ, БНКыргиз улсын их дээд сургуулийн төлөөлөгчид оролцож олон улсын магадлан итгэмжлэлийн ач холбогдол , стандарт шалгуурууд , туршлагаасаа хуваалцах аж. АНУ-ын бизнесийн их сургуулиас СЭЗДС-д олон улсын магадлан итгэмжлэлийн нэр дэвшигчийн сертификатыг өнөөдөр гардуулан өгч , олон улсын магадлан итгэмжлэлийн эхний шалгуурыг ханган , гишүүнээр элссэнийг албан ёсоор зарлалаа.

Ө.Чинзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж