Ө.Энхтүвшин: Улс орны төлөө надад хойш суух эрх алга | News.MN

Ө.Энхтүвшин: Улс орны төлөө надад хойш суух эрх алга

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

МАН-ын IX Бага хурал

Ө.Энхтүвшин: Улс орны төлөө надад хойш суух эрх алга

Америкийн жүжигчин, дуучин Одра Макдональд “Бродвей”-н авъяаслаг жүжигчин Уилл Свенсонтой өнгөрөгч бямба гаригт төрөлх Нью-Йоркийн Кротон-он-Хадсон тосгондоо гэрлэсэн байна.

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга асан Өлзийсайханы Энхтүвшинтэй ярилцлаа.


-МАН-ынхан сүүлийн хоёр сарын хугацаанд хоорондоо толхилцоонтой байна. Монголын улс төр гэхээсээ илүүтэй нэг намын улс төр давамгайлсан тийм нөхцөл байдал бий болсон. Өнөөдөр хуралдах танай намын Бага хурлаар Ерөнхий сайдын нэр тодорхой болох учиртай. Та Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Нэр дэвших болсноо зарлах хүртэл та хэр их бодсон бэ? Эсхүл гэнэтийн шийдвэр байв уу?

-Энэ тухай нэлээд удаан бодсон. Засгийн газар огцорсны дараахнаас УИХ-ын гишүүд, намын Бага Хурлын болон жирийн гишүүд, дэмжигчдийн зүгээс “Та Ерөнхий сайдад өрсөлдөөч” гэдэг саналыг маш их тавьсан. Гэхдээ би албан тушаалын сураг сонсонгуут, гуяа алгадаад гүйдэг хүн биш л дээ. Шинээр байгуулагдах Засгийн газар ямар нөхцөлд ажиллах гэж байгаа юм гэдгээс эхлээд бодсон л доо. Нэлээд бодсоны эцэст, нэрээ дэвшүүлэх нь зүйтэй юм байна гэж шийдвэр гаргасан.

Хүнд үед нь зүтгэх ёстой шүү дээ. Тэгэхгүй юм бол, нам, төрдөө хэзээ туслах юм бэ?, яах гэж 20 гаруй жил улс төрд юуны төлөө явсан юм бэ гэдэг асуулт гарнаа даа. Өөрийнх нь нам дотор маш эгзэгтэй нөхцөл байдал үүсээд байхад юу ч болоогүй юм шиг гараа эвхээд сууж болохгүй биз дээ!

-Ер нь нэр дэвшинэ гэж баахан явж байгаад эцсийн мөчид хүмүүс нэрээ татдаг байдал гардаг. Та тэгэхгүй гэх баталгаа бий юу?

-Би сая хэлсэн. Шийдвэрээ гаргах хүртэл долоо хэмжиж, нэг огтолсон. Нэгэнт шийдсэн бол чигээрээ зүтгэдэг хүн дээ би.

-Танай намын дотоод байдал маш хүнд байна шүү дээ. Та үүнийг сайн тооцсон уу?

Тооцсон. Үнэхээр наадмаас хойш бужигнаантай байгаа. Уг нь энэ чинь манай намын цэвэр дотоод асуудал шүү дээ. УИХ-д 65 суудал авсан том нам, улс төрийн тулхтай хүчин мөн л юм бол дотооддоо үүссэн асуудлаа дотроо ярилцаад шуурхай шийдэх ёстой юм. Тэгж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Намын доторх энэ хүндрэл ард түмний зовлон болчих гээд байгаад л би хамгийн их эмзэглэж байна. Хэн нь хэнийгээ дийлэх вэ? гэдэг асуудал ард түмэнд ёстой хүртээлгүй сонирхолгүй зүйл. Бие биенээ гутааж, дотоодын аахар шаахар асуудлаа ард түмний шаналал мэт болгож болохгүй шүү дээ. Заримдаа сонгогчдоосоо ичих шиг болох юм.

-Толгой хагаравч малгайн дотроо гэдэг шиг МАН-ынхан уг нь асуудлуудаа дотооддоо шийддэг ч энэ удаа тэгж чадсангүй. Танай намын нэг хэсэг нь “Манай намын идээ бээр шахагдаж байна” гэх юм. Үүнээс үзэхэд, МАН буруу замаар явж ирсэн байх нь уу. Намын удирдлагууд нь муу ажиллаж байсан гэсэн үг үү. Өмнө нь та намын даргаар ажиллаж байсан хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Алдаа бий. Тийм болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Алдаа байгаа тул намын дотор ийм асуудал үүсч байгаа юм. Хаалгаа түгжиж байгаад ч хамаагүй бие биеэ зад шүүмжилж, сэтгэлээ онгойтол ярилцаад, ойлголцож, түүнээ олонхийн шийдвэр болгоод явдаг, нэгэнт олонх шийдвэр гаргасан бол дуртай ч дургүй ч бүгд захирагддаг нэг ийм алтан дүрэм манай намд байдаг юм. Үүнийг МАН-ын үнэт зүйл гэж үздэг.

-Та улс орны нөхцөл байдал ямар байгааг мэдэж байгаа болохоор Ерөнхий сайдад нэр дэвшиж байна гэсэн. Огцорсон Засгийн газраас илүү ачаа үүрч магадгүй. Засгийн тогтворгүй байдлаас болж валютын ханш 50 төгрөгөөр нэмэгдсэн гээд үр дагавар нэлээд гарч эхэллээ. Ер нь танд ямар давуу тал байгаа вэ?

-Тооцсон, тооцсон, бүгдийг тооцсон. Ямар ч хүн Ерөнхий сайд боллоо гэхэд маш хүнд ачаа үүрнэ. Гэхдээ би чадна. Нэгдүгээрт, нөхцөл байдлаа ойлгодог, тэндээс гарах арга замаа олдог, “би чадна” гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой. Хоёрдугаарт, аль нэг тийшээ холбирдоггүй, туйлширдаггүй, туршлагатай хүн байх шаардлагатай. Гуравдугаарт, Өөрийн болон өрөөлийн алдаанаас суралцаж, сургамж авсан, алдаагаа дахин хэзээ ч давтаж болохгүй гэсэн хатуу үнэмшилтэй хүн байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, ард түмэн хүлээж авахаар нэр хүндтэй байх ёстой юм. Янз бүрийн бохир асуудалд нэр холбогдсон хүн байх юм бол эхнээсээ л дэмжлэг авахгүй дээ. Ерөнхий сайд нь дэмжлэг авч чадахгүй бол Засгийн газар нь дэмжлэг авч чадахгүй. Тавдугаарт, намын бүлгийн гишүүд маань талцаад хоёр тийшээ хараад суучих хандлагатай болсон үед эвлэрүүлж чадах эрмэлзэлтэй, төвч байр суурьтай байх ёстой гэж боддог. Тиймээс энэ бүх шалгуурыг би хангана гэдэгтээ итгэлтэй байгаа. Ерөнхий сайд болж аваад хөрөнгөжчихье, тэрийгээ энийгээ албан тушаалд тавьчихъя гэдэг бодол надад байхгүй. Бас дамжаад цаашаа ийм, тийм өндөр албан тушаалд очно гэсэн шунал байхгүй
 

-Таныг намаа хүнд үед гарч ирээд сайн сайхан болох эхлэл тавигдангуут явдаг гэх юм билээ. Хүнд үед нь гарч ирчихээд, алга болдог тань ямар учиртай юм бэ. Харин ч эсрэгээрээ, би хүнд үед тэгж ажилласан гээд явах ёстой юм биш үү?

-Үнэхээр, энэ намыг хүнд байх тэр цаг үед гарч ирдэг гэж нөхөд маань хэлдэг юм. 1996 онд нам ялагдахад, Н.Энхбаяр ерөнхий нарийн бичгийн дарга, би намын нарийн бичгийн даргаар ажилласан, 2000 онд 72 суудал авч манай нам үнэмлэхүй олонх болж байлаа. 2012 оны сонгуульд нам ялагдахад “Та л намын даргаар ир. Танаас өөр хүн алга,танд туршлага байна, зүтгэ” гэсэн. Намын дарга болсон. Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ гаргаж чадаагүй л дээ. Тиймээс зарчим гэж нэг юм байна. Нэр дэвшигчээ ялуулж чадаагүй тул “хариуцлагаа хүлээгээд явъя” гээд өөрөө шийдвэрээ гаргаж, албаа өгч байсан. Одоо бас нэг тийм цаг ирчихлээ. Надад хойшоо гишгэх газар ч алга, эрх ч алга.

-Та бол нэгэнт Ерөнхий сайдад өрсөлдөнө гэдгээ зарлачихсан. Ямар мөрийн хөтөлбөр, зарчим барьж орж байгаа бол?

-Ард түмний хүсэн хүлээж буй том том асуудлуудыг барьж авна, бас мэргэжлийн Засгийн газар байгуулна гээд манай нам амлачихсан. Чадвартай, шударга, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэн Засгийн газрыг эхлээд бүрдүүлэх хэрэгтэй. Ажил эндээс эхэлнэ. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ гэдгээс ард түмэн эхний дүнгээ тавина. Хамгийн түрүүнд, дотоодын маргаан, сөргөлдөөнөө зогсоох хэрэгтэй. Бидэнд боломж, бодит бололцоо их бий. 65 хүнтэй бүлэг гэдэг чинь маш том хүч шүү дээ. Түүнийг бүтээн байгуулах их хүч болгож, зохион байгуулах л шаардлагатай.

-МАН-ын дотоод хагарал юунаас эхэлсэн бэ. Анх харж байхад, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараахь сэтгэлзүйн хувьд шок-нд орж байх шиг байна гэж харсан ч үнэндээ албан тушаалын төлөөх тэмцэл байж гэж харагдах болсон. М.Энхболд дарга бол хариуцлагаа хүлээж, намын даргаа өгнө гээд мэдэгдчихсэн байсан. Эцэстээ улс орны эрх ашиг гэхээс илүү Ерөнхий сайд болох гэсэн хүсэлтэй хүмүүсийн эрх ашгийн төлөөх тоглолт болчихсон…

-Ямар ч асуудалгүй, сайхан нам байсан чинь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гэнэт ялагдаад, тэгээд л бүх юм болохоо байсан гэж ярьж болохгүй л дээ. Цаанаа асуудал их байж, тэр нь л гарч ирж байна. Мөсөн уулын ил харагдаж байгаа нь түүний өчүүхэн хэсэг, ихэнх нь далд оршдог гэж ярьдаг шүү дээ. Үүнийгээ одоо болох Бага Хурал болон Их Хурлаар сайн ярих шаардлагатай. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн ч үүнтэй маш холбоотой. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан нь маш олон зүйлсээс хамааралтай. Зөвхөн Засгийн газраас болоод сонгуульд ялагдчихсан ч юм биш. Хэрэв Засгийн газар муу ажилласан бол 65 хүнтэй бас холбоотой. Энэ засгийн газрыг 65-ын бүлэг дэмжиж байгуулсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхэд 65-ын бүлэг дэмжсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу яах вэ гэхэд “Ор,ор” гэж 65-ын бүлэг л шахсан. “ Орохын тулд ийм ийм болзлуудыг тавьж байна. Татвар нэм гэж байна. Хүүхдийн мөнгөний тодорхой хэсгийг нь хязгаарла гэж байна, тэтгэврийн насыг нэм гэж байна” гэхэд тэгэлгүй яах вэ гээд л олонхи нь дэмжсэн. Бүх зүйлийг бүлэгтэйгээ ярьж байгаад л хийсэн. Үнэн бол энэ.

-Ганц жишээ авахад л ОУВС-д хамрагдсан нь буруу болсон. Эдийн засгийн эрх мэдлээ гадныханд өгчихлөө гээд танай бүлгийн гишүүд яриад байсан л даа…

-Одоо бол хамрын доорх хагархай гэдэг шиг сайхан бурж байна л даа. ОУВС-гийн дэмжлэггүйгээр өөр яаж явах байсан юм бэ? Энэ их өр ширийг яаж зохицуулах вэ?, төсвийн алдагдлыг хаанаас нөхөх вэ? Ийм асуултуудыг тавихаар хэн ч, юу ч хэлж чаддаггүй. Манайх анх удаа ийм байдалд орсон юм биш. Өмнө нь хэд хэдэн удаа хөтөлбөрт хамрагдаад босч ирсэн түүхтэй юм. Бид ядрахаараа ОУВС-д ханддаг, жаахан чадал тэнхээ суугаад ирэхээрээ зангаа хувиргадаг. ОУВС болон Олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авахаас өөр зам байхгүй. Нэг их шидтэй хүн төрж, шидэт саваагаар дохиж асар их мөнгөөр бороо оруулдаггүй л юм бол өөр боломж байхгүй л дээ.

-Засгийн газраас гарсан шийдвэр бүр иргэдийн халаас, тэдний амьдралд хамгийн их нөлөөлдөг. Тэр утгаараа Засгийн газар гэж институци маш сайн ажиллах хэрэгтэй байдаг нь ойлгомжтой. Гэтэл өнөөдөр Засгийн газар ажиллах боломж тэр бүр олддоггүй. Юм л бол огцруулна гэх. Засгийн газар бие даагаад шийдвэр гаргахаар УИХ нь дургүйцэж, нөгөө талаас Ерөнхийлөгч орж ирдэг. Тэгэхээр Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд Үндсэн хуулийн өөрчлөлт чухал гэдэг л дээ?

-Одоо нэгэнт асуудал шийдэгдсэн юм чинь цаашаа яах вэ? гэдгээ бодож бас хүндрэлийг боломж болгон харах хэрэгтэй. АНУ-ын нэг Ерөнхийлөгчийн бичсэн номын уншиж байхад, Хятадууд хямралыг “бэрхшээл”, “боломж” гэсэн утгатай хоёр ханзаар тэмдэглэдэг гэжээ. Агуу ард түмэн сүрхий харсан бодсон байгаа биз. Өөрөөр хэлбэл, ард түмний хүсэн хүлээж байгаа хэмжээнд хүртэл засах боломж болгон ашиглая. Түүнээс биш нэг Ерөнхий сайдыг нөгөөгөөр, нэг сайдыг өөр нэг сайдаар солиод санаа амарч болохгүй. Нилээд том том өөрчлөлт их шаардлагатай. Энэ нь хүн бүрт таалагдах албагүй. Нилээд яам, албан газар нэг баг болж чадахгүй байна. Орон нутагт ч ялгаагүй. Сайд гэхэд яг өөрөө мэдээд доод тушаалын хүмүүсээ тавьж чадсан уу, үгүй юу? Энд тэндээс чаддаг, чаддаггүй баахан хүн шахаад тавиулчихсан юм биш үү?Тэгээд, нэг баг цул хүч болж чадаагүй бололтой. 65 дотроос ч маш их шахсан. Дарга, сайд нь ажлын шаардлага тавихаар нөгөө шахаасны нөхөр чинь шууд “эзэн”-дээ ховолчихно. Намайг шахаад, хавчаад байна…гэхчлэн. Тэгэнгүүт, “эзэн” нь уурлаж, дээдэх даргыг нь “огцруулна” гэж айлгана. Иймэрхүү дүр зураг л харагдаад байгаа юм даа. Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээс илүү иймэрхүү завхралуудаа засах ёстой.

-Энэ чиглэлд ажиллах бодлогоо тодорхойлчихсон гэж ойлгож болох уу, Таныг?

-Бодлогоо тодорхойлчихсон.

-Нэг жилийн өмнөх танай намд өгсөн иргэдийн итгэл яагаад буурчихав. Ганцхан жилийн өмнө 65 суудалтай олонхийг бүрдүүлэн баярлаж байсан эрх баригчид буюу 65 гишүүн өөрсдөө зовлон болоод эхэлчихлээ гэж байна. Хэт олонх болчихсон үед тэдний санаа оноог шигтгээд явна гэдэг бас л амаргүй ажил байх. Гэхдээ үүнийг хийчих хүн л Ерөнхий сайд болох хэрэгтэй гээд байгаа…

-Нэг суут хүний үг байдаг юм. Тэр нь: “Дээшээ гарахын тулд тулгуураа олох хэрэгтэй. Дээшээ гараад тогтохын тулд тэнцвэрээ олох ёстой” гэж. Тэнцвэрээ олж чадахгүй, толгой хавьдаа савлаад байгаа юм биш үү? Манай намынхан энэ үгийг сайн ухаарах хэрэгтэй. Академич Б.Чадраа агсан нэг удаа намын Бага Хурал дээр ‘Аавдаа алгадуулсан хүүхэд сайн хүн болдог” гэж хэлж байсан юм. Ер нь бид нар Бага, Их хурлуудаа хуралдуулаад тэднээрээ нэг сайн алгадуулах цаг болчихсон даг шүү.

-Ерөнхий сайдад нэр дэвших хүмүүсийн олон нэр яригдаж байлаа. Таныг нэр дэвшинэ гэхэд талархан хүлээж авах хэсэг байхад нөгөө талд нь “60 тэрбумынхныг хамгаалахаар орж ирлээ” гэж байна л даа…

-Тэгнэ л дээ. Дургүй хүмүүс юу ч гэж ярина. Хүн алсан ч гэж бичиж магад. Өнөөдөр 60 тэрбумыг хамгаалаад байгаа хүн хэн байгаа юм. Бүгд л сэтгэл зовж байна шүү дээ. Үүнийг шалгасан хуулийн байгууллага нь яагаад тодорхой хариу өгөхгүй байгаа юм бэ гэдгийг гайхаж л байна. 60 тэрбумын тухай яриа хэсэг хүмүүсийн хооронд болчихож. Харин тэр яриа хэрэгжсэн юмуу, үгүй юу гэдэг л гол нь шүү дээ. Прокуророос хэд хэдэн дүгнэлт гаргасан юм билээ. Яагаад ийм дүгнэлтүүд гарав гэдгийг нь бид сонсмоор байна. 2016 оноос хойш төрд ажилласан хүмүүсийг АТГ-т хэд хэдэн дуудаж асуусан юм билээ. Бараг 600-гаад хүнийг дуудаж, асуусан, байцаасан гэсэн. Шалгаад дууссан юм бол үүнийгээ ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Үүнийг би удахгүй чуулган дээр шаардах болно.

-Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүмүүс Бага хурлын гишүүдтэйгээ уулзаж байна гэх юм. Зарим нь гадуур тэр Ерөнхий сайд болчихвол ийм албан тушаал надад өгнө гээд ярьж яваа тухай танай намын гишүүд ярьж байна л даа. Ингээд эхлэхээр өнөө 60 тэрбумаас ялгаа байна уу, ер нь?

-Иймэрхүү байдлаар Бага Хурлын гишүүдээ татах гэж оролдох юм бол үнэхээр жинхэнэ завхарсан заваан юм болно. Нөгөө 60 тэрбум чинь ёстой үнэн юм байна гэдэг яриа жинхэнэ бодитой болно шүү дээ. Ц.Нямдоржийн хэлдгээр, ёстой “түмпэн, түмпэнгээр бөөлжинө” гэдэг л болох байх даа.

Э.ЭНХБОЛД

Эх сурвалж: өдрийн сонин

"Болор дуран"-аар шалгав.

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энэ хүн улс төрөөс зайлбал улс оронд минь их л хэрэгтэй санж 2017-09-25 103.57.94.201

Энэ хүн үнэндээ бол нэмэр биш ус болоод байгаа л даа.

Avatar

Зочин 2017-09-25 27.123.214.95

MAH orchin yein shine setgelgee erch huchtei hurdtai gadnaas irj bui muu sain nuluulig hurdtai mederch zuv songolt hiij ajillah talaar mash muu sotsilist niigmiin buh yumig darga meddeg stileer yavaad bh yum uurchlugduh heregtei iim tom instuts buhi nam bj yasan loidor yum be? zaluuchuudaa mederch zuv joloodoj hudulguh heregtei bna AH uugeeree iluu yum bna mun darga gej ih medeh bolddoggui ni davuu bsan bna shuu mergejlin hunee sonsdog bj eeeeeeeeeeeeeeeee

Avatar

zochin 2017-09-25

odoo minii ideh eelj gej bodoj dee uglee chabganz shig ongorson hoino l uhaarch gene MAN-g gants hagalj butargah horiig hiij alban tushal ogohoor duugui boldog obgon doo zaluusaa demjeesee MAN-han

Avatar

иргэн 2017-09-25 66.181.169.202

Байж болох хамгийн муу сонголт, энэ хүн ЕС болбол МАН нам 2020 онд нам ялагдана. АН намынхан бол энэ хүнийг ЕС болоосой гэж хүснэ дээ.

Avatar

Зочин 2017-09-25 202.9.41.195

Соц дэглэмийг 1 намын энтр гээд байсан алив.

Avatar

зочин 2017-09-25 150.129.141.213

үнэн үү.

Avatar

Уншигч 2017-09-25 103.9.90.53

Энэ хүн хамгийн дээр сонголт гэж бодож байна. Ийм цаг үед тулхтай, зоригтой, мэдлэг, туршлагатай хүн л хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-09-25 182.160.0.164

Ямар ч шинэ санаагүй, албан тушаалын хэнээтэй болчихсон ийм юмнууд бол Монголыг одоо хөдөлгөдөг болчихсон далд эздийн санаанд 100 хувь нийцнэ ш дээ. Ийм хэнээтэнгүүд улсын их хурлаас аваад Улаанбаатарын гудамжаар дүүрэн байна. Ийм юмнуудыг цуглуулаад ээлж дугаар тогтоогоод ЕРӨНХИЙ САЙД болгож жүжиглүүлээд байх сценари аль хэдийнэ боловсрогдоод батлагдчихаад явж байгаа ш дээ.

Avatar

Зочин 2017-09-25 66.181.187.83

АЛДСАН Ч ОНОСОН Ч АРАА ДААГААД ЗҮТГЭЧИХ ХОНШООРТОЙ ААВЫН ХҮҮ ЭНЭ НАМД БАЙХГҮЙ БОЛЖ ДЭЭ. МОНГОЛЫН УЛСТӨР ЭМГЭНЭЛ БОЛСОН БАЙНА

Avatar

zochin 2017-09-25 150.129.141.177

odoo haana ch niigemd shiidevretei alkhan hiideg huniig uguideg bolosn. Putin , Tramp, kim shig naisazn dundaa yavdag hun odoo hol yavahgui

Avatar

Зочин 2017-09-25

Tanig chadna gedegt itgej bn

Avatar

Зочин 2017-09-25 202.21.100.210

Ө.Энхтүвшин битгий албан тушаалын шунал тачаалаа шударга царайгаар гаргаач. 2012 оны сонгуулийн дараа МАН бүлэгээ байгуулж чадахгүй Н.Энхболд нар та нар АН-д яаж дээрэлхүүлэн дарлуулж байлаа. 2007- 2008. онд сайд болохын тулд нам дотроо фракц нэртэй албан тушаалын эсэргүүцлийн хөдөлгөөн төрүүлсэнг тийм амархан мартагдаагүй шүү. Боловсролын сайд болоод танай фракц татан буугдсан биздээ. Чамд албан тушаалын шунал байдгийг мэднэ. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроо Б.Бат-Эрдэнэд яаж ялагдаж хөөрхийлтэй байсаныг эргэн санаж болно. Ерөнхий сайд намын дарга болох цаг хугацаа чинь өнгөрсөн тэр боломжийг чи өөрөө ашиглаж чадаагүй. 2017 он бол яах аргагүй У.Хүрэлсэхийн үе эхэлсэн. Магадгүй МАН-н бага хурлын 303 илүү гишүүд У.Хүрэлсүхийг гаргаж ирэхгүй бол МАН түүхт 100 жилийн ойгоо түүхийн тавцангаас үүрд хасагдсан намтараа цэглэх үетэй таарна. МАН 7 төрлийн татвар нэмчихээд 2020 оны УИХ-н сонгуульд ялна гэж байхгүй харин бүлэг байгуулж чадах эсэх нь эргэлзээтэй. Удахгүй 60 тэрбумын хэргээр М.Энхболдод эрүүгийн хэрэг үүсч таарна эсвэл Х.Баттулга төрийн өндөр албан тушаалтанг гүтгэсэн хэргээр огцрох байх. Монголын прокурорын байгуулга энэ хоёр хүний асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг ард түмэн шаардана. Хэн нь буруутай вэ хэнийг нь зайлуулах вэ хэнд нь өндөр ял өгөх вэ гэдгээ шийдвэрлэж таарна

Avatar

Зочин 2017-09-25 103.229.178.10

zutgeree demjineeee, baga huraliin gishuudes

Avatar

Зочин 2017-09-25 49.0.216.234

ха ха юу гэнэ вэ

Avatar

zochin 2017-09-25 150.129.141.177

ene amjijhgui eee. niigem huleej avahgui. olon yum yarilgui khurelsukh-ee yavuul ter nuhur l MaH -iig eerchilg magad busad ni bol amjihgui

Avatar

Зочин 2017-09-25 202.179.24.206

Ер нь яг үнэндээ идэж уугаад өөрсдийгөө бодоё гэсэн Миеэгийн хуучинсаг үзэлтэнгүүд Идэж уухыг болиулж улс эх орноо бодоцгооё гэсэн Хүрэлсүхийн шинэлэг үзэлтэнгүүд 2-ын тэмцэл л явагдаж байна шүү дээ.Ө.Энхтүвшин гишүүн Миеэгийн гар хөл болсон ЕС-ыг огцруулахгүй гэсэн Огцруулчихаар нь өөрөө ЕС болно гэх юм.Бас мафижсан бүлэг байдагт итгэдэггүй гэж бичжээ.Тэгвэл Эрдэнэтийн 49 хувь,60 тэрбум,ЗГ-ын гишүүдийн авсан концессууд, "Цагаан суварга" мэтийн том ордууд хэдхэн хүний гарт байгаа нь тэгээд юу юм бэ? Ийм их баялагтай 3-хан сая монголчуудыг сайхан амьдруулахын оронд өрөнд оруулж олигтой болгоныг нь ховх сороод байдаг энэ МАНАН мангас вирус шиг дүрээ хувиргаад байдаг яасан амь бөхтэй юм бэ?

Avatar

Төрийн хар хүн 2017-09-25 103.26.194.99

Жижиг авилгачид, зараалын санал бичигчдэд Энхтүвшинг ойлгох болтол орон шорон нийлсэн хоёр амьдрал ч багадна. Наадах чинь өөрийгөө даваад эх орон, Монгол төрийнхөө төлөө дуугарах хэмжээнд хүрч гэгээрч яваа төрийн хар хүн.

Avatar

Зочин 2017-09-25 122.201.24.126

ЭНХБОЛДЫН ХОЙЧИЙГ ЗАЛГАМЖЛАГЧ \n

Avatar

Зочин 2017-09-25 202.131.226.221

Засгийн газрын бүтэцээс ажлаа эхэлнэ гэх юм гол асуудал бүтэцдээ биш эдийн засагт байна шүү мангараа\n

Avatar

111111 2017-09-25 203.91.119.163

Шорон явчихаа алдсан нөхөр биздээ… Их хэмжээний мөнгө гарч ирээд

Avatar

Зочин 2017-09-25 202.131.226.221

Энэ урваач шарваачаар яах юм бэ чадахгүй өөрийгөө мэддэггүй ийм юмнууд улс төрийг баллаж байна даа\n

Avatar

Зочин 2017-09-25 202.9.40.196

Энколд гүй ээ мөн зууралдаж бна аа энктүвшинг тавиад дүрээ хувиргаад нэг үзие гэсэн бодолтой байдаг энэ товариш нь Өгөөмөр сэлбэгийн захаа хотоос гаргахгүйхэн шиг зохицуулах арга бна уу гэсэн нөгөөх нь ооок гэсэн бололтой ийм туучийнууд байхад юун хөгжил дэвшил

Avatar

Зочин 2017-09-25 202.179.31.54

Ц Элбэгдоржийн Ховдын сүүлжээний мафинуудыг гар хөл болж түүний хууль бус сүлжээнд ажиллаж байсан шүүгч прокурор хууль хяналтын байгуулгын дарга нар болон Ховдын хуульзүйн сайд Бямбцогт, ЕТГ-ын дарга байсан Цагаан мэтийн эдийн засгийн алуурчадын нэг бүрчлэн сольж цэвэрлэх аргаар түүний хууль бус сүлжээг устгах хэрэгтэй байна‬‬. ‬‬‬

Avatar

Ta 2017-09-25 202.21.98.10

Bolij uz. Chichreed dairaad bna uu?

Avatar

Зочин 2017-09-25 66.181.187.83

Ц.Нямдорж хажууд нь эр хар сур л даа

Avatar

Зочин 2017-09-25 59.153.115.208

новшоо зайл\n

Avatar

Зочин 2017-09-25 182.160.0.199

САЯ НӨГӨӨ БУЛАЙ ЗАСГИЙН ГАЗРАА ДЭМЖИЖ БАЙСАН НҮҮРЭЭ НУУСАН 60 ТЭРБУМЫГ ДЭМЖИГЧ НӨХӨР ө.ЭНХТҮВШИНГЕРӨНХИЙ САЙДАД [Хориотой Үг] ГЭВЭЛ ЗОХИНО ЗА..

Avatar

Зочин 2017-09-25 122.201.25.46

Эвлүүлэх гэж хэцүү дээ, Амжилт

Avatar

Зочин 2017-09-25 202.21.118.6

ene l bish shuuu

Avatar

зочин 2017-09-25 66.181.188.44

Нямдорж гишүүн төрийн алба хууль бус томилгоогоор явлаа гэсэн нь хөдлөшгүй үнэн, хууль хүчнийхэн хууль бус томилгоог үзэн ядаж байна.үүнийг засахгүйгээр цаашлахгүй шүү

Avatar

Зочин 2017-09-25 202.21.117.194

МАНАНгийн офшорч концессч авилгачдын бүлэглэлийн захиалгаар орж ирэх байсын бол Засгийг унагах хэрэг байсан юм уу

Avatar

Зочин 2017-09-25 202.131.243.162

Жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан урвагч дүлзэн ухнын ажлаа хийж байсан байдлыг байнга тохиолддог шүлхий, боом, ой хээрийн түймрийн давтамжийн тоог харахад л ойлгогдоно. Ухна хүрэлсүх жанхуугийн даалгавраар намаа самраад, одоо улсаа самрах гээд завгүй явна. Жанхуугийн гааагааны резин ухна бүхэл бүтэн 10 жил гаруй обег-г удирдаж, дан өөрийн шахаасны нөхдийг тавьсан. Байнга л шүлхий болоод малын халдварт өвчин, жил бүрийн хавар нөгөө л ой хээрийн түймэр гардаг яг хэвээр, гараар унтраасаар л явна. ухна пиздецийн хийдэг ажлын үр дүн нь энэ шүү дээ. камерны өмнө нэг их сүрхий хүн загнасан амьтан, камер байхгүй үед архи ууж, [Хориотой Үг] [Хориотой Үг]лж явсан шиг….. Жанхуугийн гаагааны резин урвагч дүлзэн ухныг намаас нэн даруй хөө. нямка их хурлын дарга, ө.энхтүвшин ерөнхий сайд хийгээд яамдын сайдыг мэргэжлийн хүмүүсээс бүрдүүл, хөдөөний улаан хацарт шуналын тулам болорчулуун мэтийн [Хориотой Үг] гарууд бол огт бүтэхгүй шүү…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж