Яам, агентлагуудыг шалгасан дүнг хэлэлцүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.09.25-нд нийтлэгдсэн

Яам, агентлагуудыг шалгасан дүнг хэлэлцүүлж эхэллээ

“Moody’s” агентлаг Catalunya Banc, NCG Banco, Banco de Valencia S.A., Bankia банкуудын чансааг “хаягдах” төвшинд хүртэл буулгасан байна.

Авлигатай тэмцэх газраас яам, агентлагууд дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ өнөөдрөөс хэлэлцүүлж эхэлнэ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах хүрээнд тус газрын даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсгүүд 13 яам, 27 агентлагт өнгөрсөн хавар ажиллах хугацаандаа иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авч, авлигын эрсдлийн үнэлгээ хийсэн юм.

Энэ долоо хоногт Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам болон тэдгээрийн харьяа агентлагуудын 2015-2017 оны хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг тухайн яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцэх юм байна.

Эх сурвалж: АТГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж