Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Монгол улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууддаа зориулан капитрон банкны зүгээс “Ирээдүй” сурагчийн картаа хүргэж эхэллээ.
Үр хүүхдүүдээ бэлэн мөнгөний эрсдэлээс хамгаалж, тэднийг бага наснаас нь эхлэн санхүүгийн соёлтой боловсон хэрэглээнд сургахыг хүсч байгаа бол та энэхүү картыг сонгон аваарай. Энэхүү карт нь дараах давуу талуудтай:
Хүүхэд өөрийн дансаа бие даан удирдахад суралцах. Ирээдүйд санхүүгийн сахилга баттай, мөнгөний зарцуулалтын тухай зөв ойлголттой иргэн болж төлөвшинө.
Бэлэн мөнгөний эрсдэлгүй. Таны хүүхэд мөнгөө гээхгүй, бусдад алдахгүй, бэлэн мөнгөтэй холбоотой аливаа эрсдэлд өртөхгүй.
Бэлэн бус төлбөр тооцоонд ашиглах. Төгрөгийн данстай тул Монгол улсын нутаг дэвсгэр дээр байрлах 1900 гаруй АТМ, 20000 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар үйлчлүүлнэ.
Дансны үлдэгдэлд хүү бодогдох. Капитрон банкны хүслийн хуримтлал хадгаламжийн хугацаагүй хадгаламжийн хүү бодогдоно.
Охид, хөвгүүдэд зориулсан тусгай загваруудтай. Дөрвөн төрлийн загвараас сонгон авч болохоос гадна хүүхэд өөрийн хүссэн зургаа картан дээр хэвлүүлэх боломжтой.
Зөвшөөрсөн лимитээр зарлага гаргах. Нэг өдрийн зарлага гаргах лимит 1,000₮-200,000₮ хүртэл байх ба гүйлгээний лимитийг эцэг эх тогтооно.
Зарцуулалтанд хяналт тавих. Сурагчийн картаар хийж буй зарлагын мэдээлэл, гүйлгээний дүнг та Мессэжээр болон И-мэйлээр авч, хянаж болно.
Цаг хугацаа, зардлаа хэмнэх. Та цаг зав багатай тохиолдолд банк оролгүйгээр интернэт банкны үйлчилгээг ашиглаж, сурагчийн картын дансанд мөнгө шилжүүлэх, хүссэн дүнгээр орлого нэмэх боломжтой.
Эцэг эх болон хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр 07-18 хүртэл насны иргэнд олгогддог, өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглагддаг “Ирээдүй” сурагчийн картыг өөрт ойрхон байрлах Капитрон банкны салбарт хандан ҮНЭГҮЙ нээлгээрэй. /Картын нөхцлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.capitronbank.mn/mn/about-us/about-bank/news/33 – т хандана уу. /