Шинэ iPhone утасны захиалгыг авч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.24-нд нийтлэгдсэн

Шинэ iPhone утасны захиалгыг авч эхэлжээ

Ерөнхий сайд асан М.Энхсай­хантай эдийн засгийн сэдвээр халуун яриа өрнүүллээ.

ОХУ-ын үүрэн телефоны томоохон операторууд есдүгээр сарын 22-ноос эхлэн Apple компанийн шинээр танилцуулсан iPhone 8, iPhone 8 Plus, мөн iPhone X утасны захиалгаа авч эхэллээ. Захиалга аравдугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх юм.

Apple компани энэ есдүгээр сарын 12-нд iPhone утасныхаа шинэ загварууд болох iPhone 8, iPhone 8 Plus, iPhone Х утаснуудыг олон нийтэд танилцуулсан билээ. iPhone 8, iPhone 8 Plus-ийн шинэ загварууд хөнгөн цагаан болон шилээр бүтээгдэж мөнгөлөг, алтлаг, саарал өнгөтэйгөөр бүтээгдсэн бол iPhone X загвар нь дан шилээр бүтээгдэж, мөнгөлөг болон саарал гэсэн хоёр өнгийн сонголттойгоор танилцуулагдсан.

Захиалсан утаснуудыг есдүгээр сарын 29-нөөс захиалагчдад нийлүүлэхээр төлөвлөжээ. iPhone 8, iPhone 8 Plus утаснууд 56,99 мянган рублийн үнэтэй байх бол iPhone Х утсыг арваннэгдүгээр сарын 3-наас 79,99 мянган рублээр нийлүүлэх юм.

Шинэ утаснуудыг Орос даяар 950 хотод худалдаална.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж