Амурын барын тоо толгой 460-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2017.09.24-нд нийтлэгдсэн

Амурын барын тоо толгой 460-д хүрчээ

Сонгуулийн дүн нэгэнт гарсан учир биеэ өмгөөлж ярих шаардлагагүй. Тухайн үед бол­сон явдлыг цаг хугацаа өөрөө тайлбарлах биз.

Амурын барын тоо толгой 460-д хүрлээ хэмээн Приморийн хязгаарын Захирагч Владимир Миклушевский ярьсан байна.

Амурын бар бол Приморийн хязгаарын бэлгэ тэмдэг болдог амьтан бөгөөд энэ хязгаар хамгийн олон тоо толгойгоор амьдардаг. Алс Дорнодын хязгаарт нийтдээ Амурын барын тоо толгой 550 орчмоор тоологдож байгаа юм.

Амурын барыг хамгаалах, өсгөн үржүүлэхэд ихээхэн анхаарсны хүчинд энэхүү ховор амьтны тоо толгой нэмэгдэж байгаа билээ. Тухайлбал, Хабаровск хязгаарт өнөөдрийн байдлаар 100 орчим бар амьдарч байгаа нь 10 жилийн өмнөхөөс бараг хоёр дахин их гэсэн үг юм.

Амурын бар бол “Улаан ном”-д орсон зэрлэг амьтан. ОХУ-ын зүүн өмнөд хэсгээр Амур болон Уссури мөрний дагуу нутагладаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж