Багш нарын горимын санал | News.MN

Багш нарын горимын санал

Хуучирсан мэдээ: 2017.09.24-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Багш нарын горимын санал

Багш нар цалингаа нэмүүлэх шаардлагаа сануулан өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт ажил хаялаа. Өнгөрсөн долоо хоногийн ажил хаялтад оролцоогүй сургуулийн багш нар энэ долоо хоногт ажил хаялтад нэгдсэнээ илэрхийлж мөн нэг өдөр хичээлээ заахгүй юм. Одоо авч байгаа дундаж цалингаа 2.5-аас гурав дахин нэмэгдүүлж, 1.6  сая төгрөгт хүргэх шаардлагыг багш нар тавьж байгаа. Засгийн газраас багш нарт өгсөн хариудаа ингэж шууд нэмэгдүүлэх боломжгүй 30 хувиар үе дараатайгаар нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн ч багш нар хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байна.

Цалингаа нэмүүлэх шаардлагыг дэмжин нэгдэж байгаа нь ерөнхий боловсролын сургуулийн багш нар юм. Өнгөрсөн 2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 28490 багш ерөнхий боловсролын сургуульд багшилж байжээ. Энэ жилийн хувьд, энэ тоо нэг их хол зөрөөгүй гэж тооцвол 30 орчим мянган хүний цалинг нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардаж байна. Гэхдээ багш нар анх шаардлагаа цалин нэмүүлэхээс гадна цалингийн ангиллаа Төрийн үйлчилгээнээс Төрийн захиргааны ангилалд оруулахыг шаардаж байсан ч явцын дунд энэ шаардлага сонсогдохоо больжээ. Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнууд бол төрийн албан хаагчдын дийлэнх хувийг эзэлдэг том “арми”.

Багш нарын энэхүү шаардлагыг олон нийт янз янзаар хүлээн авч байна. Цалингаа нэмүүлэх шаардлагаас үүдэн сургалтын чанар, багш нарын ёс зүйн асуудал хамтдаа сөхөгдөж байгааг иргэдийн байр сууриас харж болохоор байна. Мэргэжлийн хяналтын газарт ирж байгаа багш нартай холбоотой гомдлын дийлэнх нь багшийн ёс зүйтэй холбоотой, тэр дундаа харилцааны соёл, мэргэжлээ сайн эзэмшээгүй байдаг тухай боловсрол хариуцсан байцаагч сэтгүүлчид ярьсан нь анзаарахгүй орхиж болохгүй асуудал.

Цалингаа нэмүүлэх багш нарын үндэслэлүүдийн нэг нь ачаалал их, олон хүүхэдтэй ажиллаж байгаа явдал. Нийслэлийн хэмжээнд аваад үзвэл, ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлт хэвийн хэмжээнээс хэтэрсэн нь үнэн. Анги дүүргэлт хотын төвийн сургуулиуд болон орон нутгаас шилжин ирэгсэд төвлөрөн суурьшсан алслагдсан дүүргийн сургуулиудад өндөр байна. Ялангуяа аль социализмын үеэс сайн сургалттай гэгддэг сургуулиудад анги дүүргэлт стандарт нормоос 1.5-2 дахин их байгаа. 50-60 хүүхдэд хичээл зааж байгаа багш бүгдтэй нь ажиллах боломж угаасаа байхгүй. Хувийн сургуулийн тоо нэмэгдэж байгаа нь ч үүнтэй холбоотой. Чанартай боловсролд хөрөнгө оруулж байж хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай болгож чадна гэдгийг эцэг, эхчүүд ойлгодог болсон. Гэхдээ ойлголоо гээд хувийн сургуульд төлөх мөнгө байхгүй учраас аль сайн гэгддэг улсын сургууль руу бүхий л арга чаргаа хэрэглэн хүүхдээ оруулахыг боддог. Есдүгээр сарын 1 дөхөөд ирэхэд хотын төвийн сургуулиудын захирал, багш нар, дүүргүүдийн боловсрол хариуцсан хүмүүс шиг эрэлттэй хүнгүй болж байгааг бүгд мэднэ.

Анги дүүргэлт бага, багш нар нь хүүхэд болгонтой тулж ажиллах боломжтой, орчин нөхцөл тухтай хувийн сургуульд эцэг эхчүүд  хүүхдээ сургахыг хүсч байгаа ч мөнгөний боломжгүйгээс талаар өнгөрдөг. Тиймээс тэдний хүслийг хангах тал дээр цэгцтэй, нэгдсэн бодлого үгүйлэгдээд удаж байна. 30 хүүхэдтэй ажиллах цалинг өгчихөөд 50-60 хүүхэдтэй ажиллуулж байгаа нөхцөлд цалин нэмэх хийгээд сургалтын чанар муу гэсэн гомдол аль аль нь тасрахгүй гинжин урвал шиг үргэлжилсээр байх болно. 60 хүүхэдтэй ажиллаж байгаа багшийн цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмээд ч үндсэн гол асуудал шийдэгдэхгүй.

Төрөлтийг алсуураа дэмжсэн хүүхдийн мөнгө, залуу гэр бүлийн мөнгө зэрэг улстөрчдийн зөвхөн сонгуульд оноо авах гэсэн харалган амлалтын “үр дүнд” бага насны болон сургуулийн насны хүүхдийн тоо сүүлийн арваад жилд эрс нэмэгдсэн. Социализмын үед шинээр мэндэлж байгаа хүүхдийн жилийн дундаж тоо 20-25 мянгаас хэтэрдэггүй байсан бол эдүгээ бараг 40 мянгад хүрсэн. Харамсалтай эдгээр хүүхдүүдийг шингээх дэд бүтэц өргөжин тэлсэнгүй. Багачуул хүмүүжих цэцэрлэггүй сугалаанд азаа үзэн гологдож шилэгдэж, сургуульд тохойгоо хөдөлгөх эрхгүйгээр шахцалдан сууж байна. Улс төрийн шийдвэр болгон алс ирээдүйтэйгээ уялдсан байх учиртайг энэ дүр зураг илтгэдэг. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг өнөөдрийн боловсролын салбарт хамгийн их хамаатай болоод байна.

Багш нарын цалингаа нэмүүлэх тэмцэл жинхэнэ тэмцэл эсэхэд эргэлзэж байгаагаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү манай сурвалжлагчид хэлсэн байсан. Цалин нэмэх мөнгө Засгийн авдарт байхгүйг багш нар ч мэднэ. Харин авдрын эзэн болох хэн нэгний зорилгод багш нар хөтлөгдөж байвал яах вэ? Монгол хүний горимын саналын ард заавал нэг эрх ашиг байдаг гэж нийтлэлч Баабар хэлсэн байдаг. Багш нарын цалин 1.6 сая боллоо гээд хүүхдийн чинь сурлага сайжирна гэдэгт итгэж байгаа эцэг эх хэр олон бол?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-09-24 202.9.40.143

Цалин нэмүүлэхийг дэмжиж байдаг хүний нэгдээ ганц хүний цалингаар хэдэн хүн амьдардаг гэж бодно амьдрал жил ирэх бүр дордож арга нь барагдаад ингэж байна, харин ч их тэвчээртэй ард түмэн ……

Avatar

Зочин 2017-09-24 124.158.109.140

энэ багш нарын цалин бага нь үнэн, гэхдээ цалинг хэд дахин нэмэх ганц том шалгуур нь ажлын үр дүн, хүүхдүүдийн сурлагын чансаа байх хэрэгтэй, одоогоор хэлний багш нар жуулчин олдвол үндсэн ажлаа аргалаад орхиод явж л байдаг, хүүхдийн сургалтанд анхаарахаас илүү санхүүгийн холбогдолтой асуудалаар хөөцөлддөг гэх мэт сөрөг талууд ажиглагддаг, Хүүхдүүд нь сурлага голч өндөртэй олимпиадад амжилт гаргадаг багш нарын цалинг нуга нэмэхийг дэмжиж байна шүү

Avatar

Зочин 2017-09-24 202.21.100.210

Олимпиад гэж явсан хүүхдүүд ямарч үр дүн гаргахгүй байна яахав.

Avatar

Зочин 2017-09-24 202.21.125.130

нэмэх хэрэгтэй, өөрсдөө идэж уух болохоор мөнгөтэй болдог

Avatar

Зочин 2017-09-24 66.181.187.221

Юу боллоо гэж нэмж байдаг юм. Ийм ухамсартай хүмүүс хүний хүүхэд сургаж чадах юм уу. Нэмж болохгүй. Хэнтэй барьцаад байгаа юм

Avatar

Хэн нэгэн 2017-09-24 103.20.152.50

Хүчирхэг МОНГОЛ байя гэвэл багш нараа дээдэлсүгэй!

Avatar

Зочин 2017-09-24 122.201.22.45

Цаг наргүй ажилдаг эмч цагдаа нарын цалин багшаас их юм уу үгүй амрах хугцаа нь хүртэл бага шүү багш нар бол сайхан цагаар 3н сар амраад ажилдаа ордог

Avatar

Гах гах 2017-09-24 202.70.46.239

Мөн ч [Хориотой Үг] авгай юм даа. Цалин нэмүүлэх шаардлагын ард хувийн л эрх ашиг байхгүй тэгээд ямар эрх ашиг байх билээ. Улсаа бодоод ажил хаях ёстой юу? Баабар шаал өөр юман дээр наад үгийг чинь хэлсиймаа. Чи жишээ нь авах ёстойгоо авахгүй шаардлага тавьбал өөрийнхөө өмнөөс л тавьна биз дээ. Эсвал заавал далд байгаа хүнээс заавар авхуу

Avatar

зочин 2017-09-24 150.129.141.213

Баабартай санал нийлэхгүй байна та нар өдөржингөө хүүхэд шуугисан газар байгаад үзэл дээ тархи толгой эргээд л гардаг багш нарын цалинг нэмэхийг дэмжиж байна. Стандартаа барил даа нэг ангид 25-30 хүүхэдтэй ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж чадахгүй байж багш нарыг муулах эрх хэнд ч байх ёсгүй. Дэд сайд ,гадаад томилолтоо тана л даа та нар багш нарт цалинг нэмэх төсөв гарч л таараа АНУ-д хэдэн хүүхэд нь том том хаусанд амьдарч байгаа нөхрөөс эхлээд багш,эмч нарын цалинг нэмэх бөөн боломж байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2017-09-24

цалин нь нэмэгдвэл толгой нь өвдөхгүй болох нь уу

Avatar

zochin 2017-09-24 43.250.126.90

negch gesen asuudalaas salwal tolgoi owdohoo baga ch gsn bolihgui gejuu malaa

Avatar

Ouyn 2017-09-24 202.179.31.116

Намрын чуулганаар хэлэлцэх асуудалд Учрал гишүүний санаачилсан" БАГШИЙН ХӨГЖЛИЙН ХУУЛЬ " олон мянган багш нарын итгэл хүлээсэн хуулийг 11-р т хэлэлцэнэ гэж ТҮ- ЭЭР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА ЛЭЭ ЯАГААД БАГШ НАРЫН 51 ДЭХЬ ӨДРИЙГ УГТААД ХЭЛЭЛЦЭЭД БАТЛААД ӨГДӨГҮЙ ЮМ БЭ УИХ-Д БАГШ МЭРГЭЖИЛТЭЙ ОЛОН ГИШҮҮН БАЙХ ЮМ УЧРАЛ ГИШҮҮНЭЭС БУСАД НЬ ДУУГАРАХГҮЙ ЮМ ТҮР ХОРОО ҮҮНД АНХАААРМААР ЮМ

Avatar

Зочин 2017-09-24 150.129.140.195

Баабар гэж нэг хүн бичихээр л тэр үг нь үнэн болчихдог гэдэг ойлголт их байхымаа.хэхэ.Арга ч үгүй юм биз дэ Сарандаваа гэж авгайд итгэдэг ард түмэн.

Avatar

Зочин 2017-09-24 27.123.214.83

Баабарыг Сарандаваатай зүйрлэдэг энэ гар багш л битгий бгаасай бурхан минь

Avatar

Зочин 2017-09-24 202.9.40.238

umxii baasanxvv yu be gulug fixdak **** daa chamaig

Avatar

б 2017-09-24 202.21.105.28

цалингийн өсөлт чинь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөө дагаж өсдөг зүйлшдээ, яг өнөөдрийн нөхцөлд тоогоо байг гэхэд бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс төгсөөд байна ийм байхад цалингийн өсөлт яриад хэрэггүй бздээ

Avatar

яг үнэн 2017-09-24 49.0.216.200

гаргаач [Хориотой Үг] аа

Avatar

Зочин 2017-09-24 103.229.121.19

НЭГ ЭРХ ШГИЙН ТӨЛӨӨ МОНГОЛЫН БҮХ БАГШ НАР НИЙТЭЭРЭЭ ТЭМЦ. ҮР ДҮН ГАРВАЛ БҮГДЭЭРЭЭ Л ХҮРТЭНЭ. ЗӨВХӨН ӨНӨӨДӨРИЙН ЖИЖИГ ЭРХ АШГАА ХОЙШ НЬ ТАВЬ .

Avatar

Багш нартаа 2017-09-24 182.160.3.109

Монголын ирээдүйг тодорхойлогч хүүхдүүдээ бодоод хичээлээ улам сйан заагаад хүмүүжил ёс суртахууныг нь улам сайжруулаад мэрийж ажиллахыг багш бүхэнд уриалж байна. Нэмсэн цалин ч үгүй хийсэн ажил үгүй өдөр өнгөрсөөр байтал хүүхдүүд хохирно. Ингэснээр монголын ирээдүй хохирно. Нэг нартай өдөр багш бидний амьралд хүрэхүйц цалин олгодог болох нь ойрхон байгаа. Тэсэх хэрэгтэй бүсээ чангалах хэрэгтэй. Дайн байлдаан болж байгаа биш 1-2 жилийн дараа аяндаа шийдэгдээд явах нь тодорхой шүү дээ багш нар минь.

Avatar

21 2017-09-24 202.131.225.197

yu ch mdehgui humuus l baih uym hun odoogiin niiigemd yaj 500 myangaar amidrakh uym be 570 avch unahaa boliochei s** naraa

Avatar

ө 2017-09-24 202.21.105.28

цалингийн доод хэмжээ 240 байгаа, 240-өө амьдрах юм байна гээд тооцоод гаргачихсан байн с** минь илүү дутуу [Хориотой Үг] оффшор дансаар чаахаал байчих

Avatar

Ккк 2017-09-24 66.181.178.221

Бусдын модон хүүхэлдэй болдог учир мэдэхгүй багш нартай байсанаас байгаагүй нь дээр ккк

Avatar

mal 2017-09-24 43.250.126.90

chi chin harin owoo teneg garuu gu yu sansar delhiigees zailj uzeech dunkuu n**** we ooroo ataarhaad baigaanmuu haashiin xaxa

Avatar

Oo 2017-09-24 66.181.178.221

1,6 авдаг ямарч төрийн тусгай албан хаагч байхгүй нар, цаггүй ажил биз.

Avatar

Ork 2017-09-24 66.181.178.221

Дулаан ангид, хүүхдийн инээд хөөр дунд, бас хүүхдүүдээ дагаад хамгийн их амралттай ажил биз дээ багш нараар өөр ажил хийлгэж үзүүлээсэй ккк

Avatar

chi ooroo ork 2017-09-24 43.250.126.90

olon hunii dund baij uzsen ym shig shaahiin maa uzeegui yadagiig ni medehgui baij olon ym hutshaa l baichih heregtei

Avatar

Joe 2017-09-24 66.181.178.221

Хүний гараар хөдөлдөг наадах, цаадахыг ойлгодоггүй багш нар, сэхээтэнүүд байх ч гэж ичиг ичиг кккк

Avatar

joe 2017-09-24 43.250.126.90

naadah tsaadahiig oilgoddoggui humuus bagsh bolood yahawdee oilgodog bolood bagsh gesen ner zuugeed magadgui chinii huuhded hicheel zaagaad ywj baigaa. ali eswel huuhed chin ym surahgui bainauu teguul ter chin ta nariin asuudal uhaan muutai shaasan

Avatar

Davaraarai bagsh 2017-09-24 150.129.141.189

Bagsh nar bolij uz. Niigem bitgii buhimduulaad bai. Ta nar tertee tergui 50-60 huuheded hurch zaaj chadah ch ugui bgaa shdee. Hunii olon huuhediig zevruulj bgaa bj bas dalimduulaad tsalin nehchihjee. Bagsh hiih geed oron toogui yavaa myanga myangan hiij buteeh setgeltei zaluus bna tedend zaigaa tavij ug. Zasag ni ch gesen 30%nemie ch geh shig ednii tsaling nemnee gej bhaar surguuli tsetserleg nemj barihgui yu

Avatar

zow bich 2017-09-24 43.250.126.90

ydaj naad garchig shig ymaa zow bichjeed olon ym moor

Avatar

Зочин 2017-09-24 203.91.112.78

цалинг нь нэмээд нэхээд байгаа үр дүнгээ нэхэх хэрэгтэй. хотын төвийн сургуулиуд нэг ангид хүүхдийн тоо 70 хүрчээ. эдгээрийг зохицуулчихаад багш нараас хариуцлага, үр дүн шаардаж хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. тэгээгүй байж аманд орсон үгнүүдээ, толгойд орсон бодлуудаа бүү нуршдаа

Avatar

Зочин 2017-09-24 27.123.214.84

Төрийн албанд компьютер дээр хөзөр тоглоод сууж бдаг хоолны савнуудыг халаад хэмнэсэн мөнгөөрөө багш нараа шагнаж урамшуулах хэрэгтэй. Захын гуанзны үйлчлэгчид тэнцэхгүй юмнууд төрийн албанд [Хориотой Үг] шиг олон б аа

Avatar

Harantuya buunii nohoid 2017-09-24 103.26.195.170

Hemeh ni zuv gedeg hend ch oilgomjtoi. Buunii nohoitoi zuuraldah zav alga

Avatar

thh 2017-09-24 43.250.126.90

zow2

Avatar

Зочин 2017-09-24 27.123.214.84

Багш нарын ачааллыг 30 хүүхдээр хуулиар тогтоож хязгаарлах хэрэгтэй. Өөрийн 2-3 хүүхэдтэйгээ алаан болж байхад хүний 50-60 хүүхэдтэй харьцаж бгаа хүн галзуурна биз дээ. 50-60 хүүхэд орхиж хаячаад багш хүнээс ёс зүй шаардана гэдэг ёстой [Хориотой Үг] асуудал. Тэгээд ядаж гар дээр 1 сая төгрөг авлагибоогох хэрэгтэй. Манай Монгол шиг цөөхөн хүн амтай Финланд улс 1960-аад оноос боловсролдоо түлхүү анхаарал тавьж, боловсролыг Финландын өрсөлдөгч чадварын хамгийн чухал зүйл гэж үзээд хөрөнгө мөнгө хаяаад хожсон шүү. Төрийн албан хаагчдаас багш хамгийн өндөр цалинтай, их сургуульд элсэгдийн шилдэг 10% нь багш мэргэжил сонгодог. Нэг багшид 20 хүүхэд ноогддог, багш туслах багштай, багш сургууль дээр өдөрт 3-4 цаг л өнгөрүүлдэг. Хичээлийн ерөнхий хөтөлбөрийн дагуу багш бүр бие даан хүүхэд бүрт хүрч ажилдаг. Хотын, хөдөөний сургуулиудын үзүүлэлт, хангамж яг адилхан. Финландын сургуулиудын уриа нь бид хүүхдээдээ шалгалтанд бус, амьдралд бэлддэг гсн уриатай. Жижиг улс өөрөөр явах хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-09-24 202.21.106.127

chi p**a mine teguul naanaa ochij ajillaldaa..orchin orchindoo bai mgl filnad 2 chine hariitsangui hogjil ondoo p**a mine hicheelee zaaj chadku bol busaddaa zai tavij og

Avatar

Зочин 2017-09-24

Тэгээд хүүхдүүдийг маань амьдралд сайн бэлтгээд өг л дөө. Тэр хэрээр төсөв зузаарч, шударга ёс бэхжиж, багшийн цалин үнэлэмж баталгаатай нэмэгдэнэ.

Avatar

Зочин 2017-09-24 66.181.190.161

Цэцэрлэг, дунд сургуульд Монголын ирээдүй бий болдог юмаа. Цалинг нэмэх нь зөв.

Avatar

Зочин 2017-09-24 150.129.142.161

БАРУУНД ЭМЧ БАГШИЙН ЦАЛИНГ АЖЛЫНХ НЬ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ӨГДӨГ ЭМЧ ХҮНИЙ ХАРИУЦСАН ХЭСЭГИЙН ИРГЭД ӨВДӨХГҮЙ БАЙВАЛ САЙН ЦАЛИН АВДАГ БОЛ БАГШИЙН ЦАЛИН НЬ СУРАГЧДЫНХ НЬ СУРЛАГЫН ЧАНАР САЙН БОЛ САЙН ЦАЛИН АВДАГ . ГЭТЭЛ МАНАЙД ИРГЭД НЬ БҮГД ӨВЧТЭЙ . СУРАГЧИД НЬ БАГШ АЖИЛ ХАЯЛАА ГЭЭД БАЯРЛААД БАЙДАГ

Avatar

Зочин 2017-09-24 202.21.106.127

ene unen shuu

Avatar

Зочин 2017-09-24 202.179.27.83

Bagshiin tsalin nemeh ni zailshgui. BUSAD SALBARIINHANII TSALIN BOLOMJIIN BGAA, BAGSHIIN TSALIN HUUHDIIN SURLAGATAI YAMAR CH HAMAA BAIKHGUI. TERD HUDULMURUU UNELUULEH GJ BGAA BOLOHOOS KHUNII TENEG HUUHDUUDIIN SURLAGA SAHILGA TEDEND HAMAAGUI EE. BUSAD ULS ORNUUDAD BAGSHIIN TSALIN UNDUR UCHRAAS HARIUTSLAGA UNDUR BAIDAG. MANAID IIM TSALINTAI BAIHAD HEN BAGSH HIIH YUM BE. OILGOMJTOI SH DEE. BAGSHIIN TSALIN HURGAN DARGA NARIINHAAS IKH BAIVAL TER CHADALTAI ERDEMTEI GEH TOVARISHUUD BAGSH BOLOHOOR GUIH NI MEDEEJ BIZ DEEE. BAGSHIIGAA DOOSH HIICHIHEED ULS TOER YARIAD YAVAA ERUUGIIN ELEMENTUUDIIG ZASGAAS NEN DARUI ZAILUULIYA

Avatar

Зочин 2017-09-24 120.17.82.162

Nemeh heregtei, daraa ni bagshiin shaardlaga shalguuraa undursguchih

Avatar

Баабар 2017-09-24 103.10.199.37

Монгол багшийн бэлдсэн мастер цолтон ихэнхдээ зах дээр ногооны худалдагч болдог учраас, монгол эмчийн бүтээлийн үр дүнд дундач наслалт 70 хүрдэггүй, хүн амын дундах халдварт өвчлөлт өндөр, ой хүртэл хүүхдийн эндэгдэл дэлхийн төвшнөөс дээгүүр учраас манай цалин ийм байгаа. Монгол өвчтөн олсон мөнгөөө хармайлаад үгүйдээ л Эрээний эмнэлэг рүү, үгүй бол лам бөө үзмэрч рүү гүйдэг учраас. Дундаж монгол шүүгчийн гомдол барагдуулалт ихэнхдээ хэний ч сэтгэлд нийцдэггүй учраас. Монгол үйлдвэрлэгч нар 999-үүлээ нийлж тус бүрдээ 700 доллар гаргаад энэ мөнгөөрөө 11 тэрбум долларын ашиглалтын өртөгтэй ордыг эзэмшинэ гээд таван кийлийн хүрз бариад дайрдаг учраас. Монгол дуучдын энүүхэндээ хит болсон хөгжим нь гадны юмыг эрээгүй хулгайлсан байдаг учраас. Монгол хүмүүс субботникоор 70 гаруй жилд ширэнгэ болохуйц олон мод тарьсан боловч 99 хувь нь ургадаггүй учраас. Монгол инженерүүд байгаа цахилгаан станцынхаа засварт хоёр шинийг барих мөнгө үрдэг учраас. Монгол эрдэмтэд “шинэ нээлтээ” зах зээлд гаргаж худалдахын оронд зөвхөн Монголдоо, эх орондоо зориулна, гадныханд ашиглуулахгүй гэж марзан юм ярьдаг учраас. Монголын парламентийн гишүүдийн үнэн сэтгэлээсээ ханддаг ганц юм нь морь уралдуудах байдаг учраас. Монголын Ерөнхийлөгч улсаа хөгжүүлэхийн тулд уул тахиж, хөгжлийн түлхүүрийг савдагаас гуйдаг учраас. Монгол Ерөнхий сайд зах дээр очиж өргөн хэрэглээний барааны үнийг буулгах үүрэг өгдөг учраас… бид ийм л цалин авдаг юм даа.

Avatar

Ccc 2017-09-24 122.201.22.26

Худлаа шvvмжлэхээс оор ажилгvй. Сэтгэж чадахгvй бол дуугай унш

Avatar

Үнэн үг 2017-09-24 122.201.25.242

Баабарынх дээр нэмээд ажил мэдэхгүй ах дүү амраг садангаа ажилд авдаг учраас.Ж нь:Төвийн нэг том эмнэлэгт насаараа ажилсан эмчийн хажууд эмчигээ эрхэлсэн орлогчий эгчиин бэр нь /хувийн сургууль төгссөн эмч юм гэсэн/өдөр ирж нет үзэж суугаад байхаар нь ганц удаа хүнд акт бичээд өгөөрэй гэсэн чинь өвчнийх нь үүсгэгчийн бичээд явуулдсан байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж