МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас өнөөдөр /2017.09.24/ Бага хурал руу оруулах Ерөнхий сайдын нэрийг тогтох ёстой байсан ч хэлэлцэж амжаагүй аж. Тиймээс маргааш /2017.09.25/ үдээс өмнө Удирдах зөвлөлийн хурлыг үргэлжлүүлэхээр болсон байна.
Өнөөдрийн хуралдаанаар маргааш товлогдсон Бага хурлын бэлтгэл, журам, хэлэлцүүлэх асуудал зэргийг хэлэлцсэнээр завсарлажээ.
Хурлын ирц хангалттай байсан аж.
Г.ХОРОЛ