Дэлхийд чансаагаараа нэгдүгээрт орж буй Рафаэль Надал Мелбурнд болж буй Австралийн нээлттэй тэмцээнд одтой байна. Тэрбээр Америкийн тамирчин Раян Свитингийг хоёрдугаар үед буулган авснаар дөрвөн Их дуулгын тэмцээний бүгдийнх нь аварга болоход нэг алхам ойртлоо. Тэрбээр Францын нээлттэй тэмцээн, АНУ-ын нээлттэй тэмцээн болон Вимбелдоны тэмцээнүүдэд ялаад байгаа юм. Түүнчлэн Их дуулгын ганцаарчилсан төрөлд Свийтингийг төвөггүйхэн буюу 6-2 6-1 6-1 оноогоор буулган авснаар 21 дараалсан ялалтаа авч чаджээ.
Испанийн тамирчин Надал Австралийн домогт тамирчин Род Лаверын амжилтыг эвдэхээр хичээж байгаа юм. Род Лавер 1969 онд Их дуулгын дөрвөн тэмцээнээс бүгдээс нь аварга болж байсан билээ.
Энди Мурай Украины тамирчин Илья Марченког ялж, дараагийн шатанд орсон бол чансаагаараа дөрөвт байгаа Шведийн Робин Содерлин 6-3 7-6 6-1 оноогоор Люксембургийн тамирчин Гиллес Муллерыг ялжээ.
Э.Очирт