МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өнөөдөр 18.00 цагт зарлагдсан. Тусгаар тогтнолын ордонд тус хуралдаан эхэлжээ.
Уг хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухай хэлэлцэхээс гадна Бага хурлаар хэлэлцүүлэх асуудлыг тодорхой болгох аж.
Удирдах зөвлөл нь нийт 30 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй. Ирц боломжийн байна гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө.
МАН-ын Бага хурал маргааш болно. Бага хурлын өмнө Удирдах зөвлөлийн хуралдааныг хийж, тус хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлаа багцлах, мөн Удирдах зөвлөлийн шийдвэрийг гаргах зэрэг ажлыг амжуулна гэж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдэгдэж байсны дагуу уг хурал болж байна.
Г.ХОРОЛ