Австралийн хөвгүүд Азийн АШТ-ий эрх авлаа

Хуучирсан мэдээ: 2017.09.24-нд нийтлэгдсэн

Австралийн хөвгүүд Азийн АШТ-ий эрх авлаа

Австралийн хөвгүүд Азийн АШТ-ий эрх авлаа

Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I хэсэг”-т багтсан Австрали, Вьетнам улсуудын баг хэсгийн тэргүүн байрын төлөө МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 12:00 цагаас тоглолоо. Хоёр баг 2016 онд Энэтхэгт болсон Азийн 16 хүртэлх насны АШТ-ий хэсгийн шатанд таарахад Вьетнамын баг Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарч байсан. Харин энэ удаад “Боксчин имжүүд” алдаагаа давтсангүй хожил авч, нийт есөн оноотой “I хэсэг”-ийн тэргүүн байраар хасагдах шатны эрхээ авлаа. Австралийн багаас Тайясон Савас 62, Райян Теагү 72, Тристон Хэмонд 79 гоол оруулсан бол Вьетнамын багаас Дау Нгок Тан 82 дахь минутад гоолын самбар дээр нэрээ бичүүлэв. Хэсгээс гарах боломжгүй болсон Монгол, Камбож улсын багууд 16:00 цагаас нэрийн онооны төлөөх тоглолт хийнэ. 

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж