Ардчилсан намын дарга орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.24-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын дарга орон нутагт ажиллаж байна

Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчид маргааш тодорч дуусах ёстой.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Үүрийнтуяа болон албаны бусад хүмүүс өнгөрсөн өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллажээ. 

Намыг шинэчлэх ажлын хүрээнд гишүүд, дэмжигчдийнхээ оролцоог дээшлүүлэх зорилгоор 21 аймагт тойрон ажиллаж байгаа нь энэ аж. 

Тус нам өнгөрсөн өвөл намын дүрэмдээ зарим өөрчлөлт оруулсан. Дүрмийн өөрчлөлтөөр бүх гишүүн татвар төлнө, татвар төлөхгүй бол намын дотоодод хийж байгаа сонгуульд саналаа өгөх эрхгүй. Мөн намын дарга болоод аймаг, нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөх бол тодорхой дэнчин тавьж буй. Хэдийгээр энэхүү дэнчингийн хэмжээ өнгөрсөн хугацаанд маргаан ихээр дагуулсан ч горилогчдын хувьд бүгд мөнгөө дансанд хийж байж, нэр дэвших эрхийг олж авсан юм. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ үргэлжлүүлэн Увс аймагт ажиллах юм байна.

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж