Английн “Челси” багийг дэмжигчид түүнийг Болжмор Содоо сошиал нэрээр нь сайн танина. Спорт сонирхогч, уншигчид бол хөлбөмбөгийн супер одуудын намтар Фрэнк Лампард “Сүпер Фрэнк”, Сир Алекс Фергюсон “Миний намтар” номын орчуулагч гэдгээр нь хэдийнэ таньдаг болжээ.
Санхүүч, орчуулагч Н.Содонтуяа хаан Дрогбагийн "Сэтгэлийн дуудлага” намтар номоо энэ удаа уншигчдын гарт хүргэв.
Номын нээлт өчигдөр (2017.09.23) V сургуулийн хөлбөмбөгийн талбайд болов.
Номын орчуулагч Н.Содонтуяа шинэ номынхоо дээжээс 200 ширхэгийг нийтийн номын сан, асрамжийн газар, “Ид шидийн орон” төсөл, Хүүхэд хөгжлийн төв, Ерөнхий боловсролын зарим сургууль, Монголын хөлбөмбөгийн багийн тоглогчдод хандивлажээ.
“Челси” багийн хөгжөөн дэмжигчид багийнхаа түүхэн дэх хамгийн агуу тоглогчоор Дидье Дрогба нэрлэж байсан нь түүнийг энэ багийн хувьд ямар чухал тоглогч болохыг харуулдаг. Английн “Челси” багийн довтлогч, багийн түүхэн дэх олон шилдэг амжилтад гол үүрэг гүйцэтгэсэн хаан Дрогбагийн намтар номыг уншигч та эх хэл дээрээ унших боломж ийн нээгдэж байна.
Дашрамд сонирхуулахад, Н.Содонтуяа нь News aгентлагийн эрхэлдэг “ШИНЭ НЭР” булангийн анхны зочин. Түүнтэй илүү сайн танилцахыг хүсвэл дараах холбоосоор ярилцлагыг нь уншиж сонирхоорой.
ШИНЭ НЭР: Санхүүч, орчуулагч Н.Содонтуяа
Б.ЭНХ