Үндэсний их баяр наадамд түрүүлж, улсын арслан цол хүртсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх Ц.Содномдоржийн цолны мялаалга өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Улаанбаатар хотод болсон юм.
Энэ үеэр түүний арслан цолыг нь мялааж, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Цэлмэг хотхонд” гурван өрөө байр, ‘Монос’ групп ‘King tower’-т дөрвөн өрөө байр, ‘Инсада холдинг’ компани мөн гурван өрөө байр бэлэглэжээ.
Г.ХОРОЛ