Кузнецова Хенингийг яллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Кузнецова Хенингийг яллаа

Австралийн нээлттэй тэмцээнд Жастине Хенин ОХУ-ын тамирчин Светлана Кузнецовад 6-4, 7-6 оноогоор ялагдлаа. Дэлхийд чансаагаараа 11 дүгээрт жагсдаг, 2004 оны аварга Белгийн тамирчин Хенин эхний сетэд илт давуу хожигдож, хоёрдугаар сетэд нэг оноогоор ялагдаж, 124 минутын тоглолтыг дуусгасан байна.

“Би хожихыг үнэхээр их хүссэн. Хожиж чадсандаа баяртай байна” гэж 23 дугаарт эрэмбэлэгддэг Кузнецова хэлжээ.  Чансаагаар тэрүүлж буй Кэролин Возняцкигийн хувьд Доминика Чибулковаг, 2008 оны аварга Мариа Шарапова Жулия Гоересыг буулган авсан байна. Харин АНУ-ын супер од Венус Уиллиамс өнөө орой Андреа Петковичтой тоглох юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж