Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр 55 дахь улирлын нээлтээ хийхэд хэдхэн хоног үлджээ. Сонгодог урлагийн театр шинэ улирлын нээлтээ Ж.Вердийн ‘Айда’ дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгээр хийнэ. “Хунт нуур”-ын тасалбар 10-30 мянган төгрөг ба аравдугаар сарын 14, 15-ны 17:00 цагаас тоглогдоно.
1877 онд мэндэлсэн “Хунт нуур” бүжгэн жүжгийн Монголын сонгодог урлагийн тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр Ардын жүжигчин Б.Жамьяандагвын дэглэлт, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглож байжээ. Анхны тайзны зураачаар Ардын зураач, урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх ажиллаж байжээ. Мөн “Хунт нуур” балетын гол дүрүүдэд Одетта, Одиллияд Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфрид Гавьяат жүжигчин Э.Оюунбат, Ротбарт Гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбадайд Ардын жүжигчин Х.Ганбаатар нар тоглосон түүхтэй.
Аравдугаар сарын ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
Б.ЭНХ