Мексикт дахин хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.24-нд нийтлэгдсэн

Мексикт дахин хүчтэй газар хөдөлжээ

BX-ийн жаргалтай гэр бүл

Мексик улсад бямба гаригт /2017.09.23/ 6.1 магнитудын газар хөдөлсөн тул аврах ажиллагаа саатаж, дахин олон барилга нуржээ. Газар хөдлөлтийн дараах хүчтэй чичирхийллийн улмаас байшин нурж, хоёр хүн амь үрэгдсэн байна. 

Энэ нь арав гаруй хоногийн өмнө болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах чичирхийлэл юм. 400 гаруй хүн амь үрэгдсэн газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаа үргэлжилж байна. 

АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр бямба гаригийн газар хөдлөлтийн голомт Оаксака мужийн Матиас Ромеро хотоос зүүн өмнөд хэсэгт 18 км зайтай хэсэгт болжээ. Тус бүс нутагт есдүгээр сарын 7-нд 8.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. 

Холбооны сонгуулийн хорооны даргын мэдээлснээр Оаксака хотноо газар хөдлөлтийн дараа 327 мянган өрх цахилгаангүй болсныг 72 цагийн дотор сэргээсэн байжээ. 

Б.ТУЯА

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж