“Эрчим” үндэсний лигт 3 дараалан түрүүлсэн анхны баг боллоо

Хуучирсан мэдээ: 2017.09.24-нд нийтлэгдсэн

“Эрчим” үндэсний лигт 3 дараалан түрүүлсэн анхны баг боллоо

Авлигатай тэмцэх газраас уламжлалт болгон зохион байгуулдаг “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээ 11.00 цагаас “Элит” төвийн хурлын танхимд эхлэх аж.

Монголын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 17-р тойргийн гурван тоглолт өчигдөр /2017.09.23/ боллоо. Гурван оноо авахад аваргын болзол хангах учиртай “Эрчим” талбайдаа “Гоёо Эф Си”-ийг хүлээн авсан тоглолт олон хүний анхаарлын төвд байсан.

Тоглолтын эхний үеийн 33 дахь минутад “Гоёо Эф Си” клубийн довтлогч С.Энхсайхан тооны харьцааг нээж, багтаа давуу байдлыг олгов. Гэвч багийн гишүүн О.Одбаяр 38 дахь минутад хоёр дахь шар хуудсаа авч, талбайг чөлөөлснөөр “Гоёо Эф Си” айлын талбайгаас оноо зулгаахад хүнд болсон юм.

Хүн дутуу тоглосон Г.Даваа-Очир дасгалжуулагчийн залуус шийдвэрлэх үед хамаг хүчээрээ хамгаалсан ч 84 дэх минутад энэ хоёр багийн өмнөх тоглолтод гоол оруулаад байсан Г.Төгөлдөр тооны харьцааг тэнцүүлэв. Харин хүсэн хүлээсэн хожлын, аваргын цомын эрх бүхий гоолыг зүүн жигүүрийн хамгаалагч Г.Билгүүн 90+4 дэх минутад оруулсан. Тийнхүү “Эрчим” Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ үндэсний лиг”-т гурав дараалан түрүүлж, үндэсний лигийн аваргын цомыг 11 дэх удаагаа өргөх болзлоо хангалаа.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж