Нийгмийн даатгалын сангийн орлого өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.09.24-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын сангийн орлого өсчээ

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдах бол “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд, МАН-аас сонгогдсон гишүүдийн хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд тус тус хуралдана.

Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийнхний төвлөрүүлсэн орлого өсчээ. 

Тодруулбал, Нийгмийн даатгалын санд 25,789.2 сая төгрөг төвлөрүүлэхээс 26,810.9 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 104.0 хувиар биелүүлсэн байна. 

Мөн тэтгэвэр авагчдын хувийн хэрэг материалыг нягтлан шалгахад үндэслэлгүй баримтаар тэтгэвэр тогтоосон, хуулийн заалт буруу хэрэглэсэн зэрэг 4 хүний 4857271 төгрөгийн тэтгэврийг тус тус төлүүлэх, 9 хүний 4786093 төгрөгийн тэтгэврийг нөхөн олгохоор шийдвэрлэн ажилласан байна. Ингэхдээ 4 тэтгэвэр авагчидтай холбоотой 159408900 төгрөгийн улсын байцаагчийн акт тавигджээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж