АНУ-ын бөмбөгдөгч онгоц Пхеньяны эргээр нисчээ

Хуучирсан мэдээ: 2017.09.24-нд нийтлэгдсэн

АНУ-ын бөмбөгдөгч онгоц Пхеньяны эргээр нисчээ

ОХУ-ын Якут улсын Якутск хотод болсон Д.П.Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн “Гран-При” олон улсын тэмцээн аравдугаар сарын 6-ны өдөр эхэллээ.

Пхеньяны заналхийллийн эсрэг илгээсэн АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд Хойд Солонгосын зүүн эргээр нисч, сүр хүчээ үзүүлсэн байна. Пентагоноос хийсэн мэдээллээр АНУ нь Хойд Солонгосын ямар ч аюулыг дарах хүчтэй гэдгээ харуулсан гэжээ. АНУ-ын бөмбөгдөгч онгоцууд хоёр Солонгосыг тусгаарласан зэвсэггүй бүсээс холгүй буюу хойд хэсгээр нисч өнгөрчээ. Гуам арлаас хөөрсөн АНУ-ын нисэх хүчний B-1B Lancer бөмбөгдөгч онгоцуудыг Японы Окинава арлаас F-15C Eagle байлдааны хөлгөөр даган ниссэн байна. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр АНУ-ын Дональд Трампын хийсэн мэдэгдлийг Хойд Солонгосын гадаад хэргийн сайд “Амиа хорлох мэдэгдэл” хэмээн шүүмжилсэн. Дональд Трамп үг хэлэхдээ, Хойд Солонгосыг НҮБ-ын гишүүнчлэлээс хасч, үнсэн товорго болгоно хэмээсэн юм. 

Б.ТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж