Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2017.09.24-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Монголд үйл ажиллагаа явуулдаг “Саутгоби Сэндс”-ийн эзэмшдэг Хонконгод төвтэй “Саутгоби Ресурс”

Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн үйл явдлыг NEWS агентлаг тоймлон хүргэж байна. 


С.Жавхлан Засгийн газар бүрдүүлэхийг шаардав
 

2017.09.18, Төрийн ордон

УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордонд мэдээлэл хийж, 10 хоногийн дотор Засгийн газрыг эмхлэн байгуулахыг шаардаж байгаагаа мэдэгдсэн юм. 

Тэрбээр ”УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 07-нд болж, 08-нд Засгийн газрыг огцруулах талаар хэлэлцсэн. Засгийн газраа огцруулж, элдэв хэрүүл хийснээс болж монголчууд хохирч байна. Өөрсдийн амин хувийн асуудлыг 2-3 цагийн дотор хэлэлцэж, баталдаг. Түмэн олны өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж, анхаарал тавих болохоор Засгийн газрыг эзгүй орхиод явдаг байж болохгүй. Өнөөдрийг хүртэл хэрүүл дуусахгүй, Засгийн газар эзэнгүй байна. Тиймээс 10 хоногийн дотор Засгийн газраа эмхлэн байгуулахыг шаардаж байна. Багш, эмч нарын хэлж байгаа асуудлыг хар. Зарим нутагт үер усны аюултай байгаагийн дээр малын гоц халдварт өвчин асар их тархаж байна. Мал тарга тэвээрэг маш муу авсан байна. Үүний бүх хариуцлагыг эрх баригчид хариуцна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүллээ. Миний бие хэдийгээр нам, бүлэггүй ч гэлээ энэ асуудалд анхаарал тавьж байна. Тиймээс надад бичгээр албан ёсоор хариу өгөх ёстой” гэж ярьсан юм.

Дэлгэрэнгүй


Ерөнхийлөгч тайлбар өгөв
 

2017.09.20, Төрийн ордон

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд оролцоогүй учир шалтгаанаа тайлбарлаж, мэдээлэл хийв. Тэрбээр “НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцохгүй байснаар ач холбогдлоо багасгаад байгаа юм биш. Тэгш тоонуудтай хуралд очих хэрэгтэй байх. Заавал очих шаардлага байхгүй. Энэ жилийн чуулган “Хүн төвтэй хөгжил” гэсэн ерөнхий сэдэвтэй юм билээ. Сирийн асуудал, Хойд Солонгосын асуудал ярина. Би мэдээллийг авч байгаа. Монгол Улсыг төлөөлж, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч оролцож байгаа. Олон орон оролцоогүй юм билээ, Орос, Франц Герман зэрэг. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд жил бүр өмнөх Ерөнхийлөгч оролцдог байсан. Энэ удаадаа Монгол Улсад өвөл ойртлоо. Засгийн газар маань огцорчихсон байгаа. Өнөө маргаашгүй шинэ Засгийн газар бүрдэх асуудал яригдана. Ийм учраас энэ удаад оролцсонгүй. Заавал оролцох ёстой гэсэн юм байхгүй” гэж ярьсан юм.

Дэлгэрэнгүй


Багш нар ажил хаялаа
 

2017.09.21

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд нэгдсэн Ерөнхий боловсролын зарим сургуулийн багш нар ажлын байран дахь ажил хаялт зарлав. Багш нар цалингаа нэмэгдүүлж, 1,6 сая төгрөг болгох шаардлага тавьж байгаа бөгөөд Засгийн газраас ирүүлсэн хариуг хангалтгүй гэж үзэн, сануулах ажилт хаялтыг ийн зарласан юм. 

Дэлгэрэнгүй


НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөллөө
 

2017.09.22, Хангарьд ордон

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан болов. Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөллөө. Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын дараагийн даргад нэр дэвшигчийг танилцуулсан ба НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татсанаар МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг, заалнаас С.Амарсайханыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэн, санал хураалтыг нууцаар явуулсан. Санал хураалтад 44 төлөөлөгч оролцсоноос Д.Баярсайханд 17, С.Амарсайханд 17 төлөөлөгч саналаа өгсөн юм. Харин санал өгсөн төлөөлөгчдөөс 10 нь цагаан хуудас өгчээ. Хоёр нэр дэвшигчийн хувьд авсан саналын тоогоороо тэнцэж, хэн хэн нь олонхийн буюу 50+1 хувийн санал авч чадаагүй. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөсөн юм.

Дэлгэрэнгүй


П.ОРХОН ЦЭРГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

 

2017.09.22, Литва, Клайпеда хот

Сар хүрэхгүй хугацааны өмнө чөлөөт бөхийн Дэлхийн аварга болсон, ОУХМ П.Орхон энэ жилийн найм дахь дараалсан түрүүгээ хүртэж, Литвийн Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга боллоо. 

Дэлгэрэнгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж