МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 18.00 цагаас хуралдахаар болжээ. Тус хуралдаанаас Бага хурал руу Ерөнхий сайдад хэний нэрийг оруулах вэ гэдэг шийдлийг гаргах юм.
Одоогоор УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдээд байгаа бол дээрх сунгаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нарыг өрсөлдүүлж, нэгийг нь гаргаж ирэх тухай мэдээлж буй.
МАН-ын Удирдах зөвлөл 33 гишүүнтэй бөгөөд дараах гишүүд багтдаг
- Н.Энхболд
- Б.Бат-Эрдэнэ
- О.Содбилэг
- Ч.Хүрэлбаатар
- Д.Сумъяабазар
- Ц.Нямдорж
- Д.Хаянхярваа
- Ж.Мөнхбат
- С.Бямбацогт
- Д.Оюунхорол
- С.Батболд
- Ө.Энхтүвшин,
- Г.Занданшатар
- Л.Энх-амгалан
- Я.Содбаатар
- Д.Сарангэрэл
- Ц.Даваасүрэн
- Д.Тэрбишдагва
- Ч.Улаан
- Г.Тэмүүлэн
- Д.Гантулга
- Ц.Цогзолмаа
- Цогтбаатар
- Ж.Эрдэнэбат
- У.Хүрэлсүх
- Д.Амарбаясгалан
- Ц.Бат-Энх
- Т.Гантулга
- Ц.Сандуй
- С.Төмөр-Очир
- Х.Булгантуяа
- Н.Төмөрхүү
- Су.Батболд
Г.ХОРОЛ