Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ирэх сард түүхэн жүжгүүд амилах нь ээ. Үндэсний түүхэн жүжгийн өдрүүдийг аравдугаар сарын 6-нд Ш.Гүрбазарын ‘Жаргаагүй нар’ эмгэнэлт жүжгээр нээх аж. Үргэлжлүүлэн ‘Тэнгэрийн хүү’, ‘Тамгагүй төр’, ‘Саран хөхөө’, ‘Тэмүүжин’ жүжгийг тус театрын уран бүтээлчид толилуулна.
Тасалбарыг есдүгээр сарын 27-ноос худалдаж эхлэх ба энгийн тасалбарын үнэ 10-25 мянган төгрөг бол түүхэн жүжгийн багц тасалбар 5 жүжиг 60 мянга, 3 жүжиг 45 мянган төгрөг байх ажээ.
ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
Б.ЭНХ