М.Анхцэцэг тулааны наадамд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.09.23-нд нийтлэгдсэн

М.Анхцэцэг тулааны наадамд түрүүллээ

Цагдаагийн ерөнхий газраас албан хаагчдынхаа ёс зүй, ажил гүйцэтгэлийн талаар иргэдийн саналыг сонсч, судалгаа хийсэн байна.

‘Ашгабат-2017’ Азийн танхимын болон тулааны спортын наадмын хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдсөн ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг аваргын алтан медаль хүртлээ. Манай тамирчин эмэгтэйчүүдийн 75 кг-д оролцсон.

М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг өргөж, түрүүлсэн бол Узбекстаны тамирчин Отакузиева Омадой 231 кг, Японы Камияа Аюүми 224 кг өргөсөн амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Шагналыг Азийн олимпийн зөвлөлийн мэдээлэл статистикийн байнгын хорооны дарга, МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн гардууллаа.

Туркменистан улсын нийслэл Ашгабат хотноо болж буй наадам есдүгээр сарын 27-нд өндөрлөнө. Монголын баг тамирчид энэ удаагийн наадамд туркмен уламжлалт барилдаан, кураш, бүстэй барилдаан, жюү жицү, самбо, биллиард, чөлөөт бөх, электрон спорт, хүндийг өргөлт, муайтай бокс, кикбокс, бүжиг, сагсан бөмбөгийн төрлүүдэд оролцож байгаа билээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж