Энэ сарын 15-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо цалин нэмүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн билээ. Уг шаардлагын хариуд цалинг нь шат дараатай нэмэхээ салбарын яамнаас илэрхийлжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын хэлэлцээрт туссаны дагуу ажиллагсадын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлжээ.
Б.БАТ