Туркийн мисс титмээ хураалгажээ

Хуучирсан мэдээ: 2017.09.23-нд нийтлэгдсэн

Туркийн мисс титмээ хураалгажээ

Америкийн поп дуучин Леди Гага “LennonOno Grant for Peace” гэх 2012 оны энх тайвны шагналын тав дахь хүн нь боллоо гэж Rolling Stone мэдээлж байна.

Туркийн мисс –2017 тэмцээний ялагч твиттерт бичсэн зүйлээсээ болж титмээ хураалгажээ. 18 настай гоо бүсгүй Итир Эсен өнгөрсөн жил Туркт гарсан улс төрийн эргэлт хийх оролдлогыг эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирдэг үетэй харьцуулж, аймшигтай цусан далай болсон гэж твиттертээ бичсэнийг зохион байгуулагчид олж мэджээ. Тэмцээний зохион байгуулагчид түүний жиргээг зохисгүй үйлдэл гэж үзэн, шалгаруулалт дууссанаас ердөө хэдхэн цагийн дараа титмийг нь хураан авсан байна.

Харин гоо бүсгүйн титмийг хэдхэн цаг зүүсэн Эсен Instagram-д энэ тухай “Би ямар ч улс төрийн зорилго агуулаагүй” гэж бичсэн гэнэ.

Өнгөрсөн 2016 оны долдугаар сарын 15-нд Туркт улс төрийн эргэлт хийх оролдлого гарч, 250 хүн хүн амиа алдсан билээ. Энэ явдлаас хойш нэг жилийн дараа гоо бүсгүйн бичсэн дээрх жиргээ дахин шейрлэгдсэн байна. Итир Эсен титмээ хураалгасан ч “Би энэ улс орон, ард түмний итгэл бишрэл дунд өсч өндийсөн. Тиймээс өөрийгөө буруугаар ойлгуулсандаа хүлцэл өчье” гэжээ.

Зохион байгуулагчид бүсгүйн бичсэн улс төрийн утга агуулгатай жиргээний талаар олж мэдсэн даруйд шуурхай зөвлөгөөн хийж, гоо бүсгүйн тэмцээн дэлхийд Туркийн нүүр царай болох байтал ийм зүйл бичсэн хүнийг шалгаруулах нь Туркийн мисс тэмцээний зохион байгуулагч байгууллагын хувьд байж боломгүй зүйл гэж үзсэн байна.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж