Чуулганы нээлт ирэх сарын 1-нд болно

Хуучирсан мэдээ: 2017.09.23-нд нийтлэгдсэн

Чуулганы нээлт ирэх сарын 1-нд болно

Өнөөгийн ерөнхийлөгч Барак Обамагаас чансаагаар хоцорч явсан Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни чансаагаа хоёр хувь хүртэл өсгөж чаджээ.

УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг.  Намрын чуулганы нээх өдөр ням гаригт таарч байгаа тул УИХ-ын намрын чуулганыг аравдугаар сарын 2 буюу Даваа гаригт нээхээр болжээ.  Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах асуудал багтсан.   Эрх барьж байгаа Монгол ардын нам шинэ Ерөнхий сайдаа ирэх даваа гаригт болох Бага хурлаараа тодруулах юм.

Чуулганаар эхэнд мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Төрөөс 2018 онд баримтлах Мөнгөний бодлого зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэнэ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж