Бөөр шээсний замын чулууг зайнаас бутална.

Хуучирсан мэдээ: 2017.09.23-нд нийтлэгдсэн

Бөөр шээсний замын чулууг зайнаас бутална.

Зам засварын ажлаас шалтгаалан ойрын өдрүүдэд Зүүн дөрвөн замаас Офицерийн ордон хүртэлх, Сансрын тунель, Сансрын шатахуун түгээх станцаас Зуун айл хүртэлх, Цайзын зах хүртэлх замууд ачаалал ихтэй байна.

Хөдөөнөөс ирсэн хүргэн ахад маань эмнэлэг бөөрний чулуутай гэсэн онош тавьжээ. Хүүгийнхээ хуримд оролцоод, хотод ирснийх биеэ үзүүлээд буцахаар шийдэж байсан ах маань ингээд эмнэлгийн хүн болов. Монголчууд хэлээд ирдэг өвчин байдаггүй гэдэг. Гэвч өвчин туссан шинж тэмдэг хүмүүст тодорхой хэмжээгээр илэрдэг гэдгийг эмч нар үргэлж анхааруулдаг. Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл эрс нэмэгдэж, өвчтөний нас залуужиж байгаад эмч мэргэжилтнүүд санаа зовниж байна. Ингээд “Нууц увидас” эмнэлгийн ерөнхий эмч Т.Соёлттой уулзаж ярилцлаа.


-Бөөрний чулуу гэж ямар өвчин байдаг юм бэ. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Бөөрний чулуу өвчин Монголд нэлээд элбэг тохиолддог эмгэг юм. Сүүлийн үед бөөрний чулуутай болсон өвчтөний тоо эрс нэмэгдэж, бас залуужиж байна. Бөөрөнд шээсний хатуу бодисууд хуримтлагдсанаар бөөрний чулууг үүсгэх бөгөөд буруу хооллолт, удамшил, хөдөлгөөний дутагдал, таргалалт зэргээс болж үүсдэг өвчин. Өөрөөр хэлбэл, их хэмжээний уураг болон кальци агуулсан хоол хүнс байнга хэрэглэх, ялангуяа кальцийн бэлдмэл хэтрүүлэн хэрэглэх, удаан хугацаагаар ус уухгүй явах, шээсээ удаан барих, эмийн буруу хэрэглээ, нас гээд олон шалтгаан өвчний эх үүсвэр болох нь бий.

-Энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Зарим хүмүүс эв эрүүл явж байгаад бөөрний чулуутай болчихлоо гэх юм.

-Бөөрний чулуу эхэн үедээ анзаарагдахуйц зовиур шаналгаа мэдэгддэггүй. Хүмүүс ихэвчлэн урьдчилан сэргийлэх үзлэгт орсон үед юм уу, хүчтэй өвдөлт өгсөн хойноо л оношлогдож байна. Бөөрний чулууны байрлал солигдох, сувагт түгжрэх үед хүчтэй өвдөлт өгдөг. Чулуу хаана, хэрхэн байрлаж байгаагаас өвдөлтийн мэдрэмж, байрлал ч өөр, өөр байдаг. Бөөр нь чулуужсанаа мэдэхгүй явж байгаа хүний ар нуруугаар бага зэрэг өвдөнө. Нуруу дагаж хөндүүрлэх, нуруу чилэх зовиур илэрдэг. Харин бөөрний чулуу байрнаасаа хөдөлж, суваг руу орсон бол маш хүчттэй өвддөг. Энэ үед нь эмчид хандаад буруу зөрүү оношлогдсон тохиолдол ч байдаг.

-Бөөрний чулуугаа эмчлүүлэхгүй удвал ямар сөрөг хүндрэл гарч болох вэ?

-Бөөрний чулууг эрт оношлуулж эмчлүүлээгүй тохиолдолд, бөөр шээсний зам давсагны чулуу хэмжээ томрох, шээс дамжуулах сувгийн систем түгжрэл үүсэх, өвдөлтийн шоконд орох, архаг хууч өвчний хүндрэл илрэх, бөөр усжих, шээс хаагдах, бөөрний үйл ажиллагаа алдагдан бөөрний дутагдалд хүрэх эрсдэлтэй. Энэ тохиолдолд зайнаас чулуу бутлах эмчилгээнд орох боломжгүй болно.

-Нуруу чилж өвдөхөөс өөрөөр шээс хэвийн бус гарах ч юм уу шинж тэмдэг илэрдэг үү?

-Илэрнэ. Шээхэд шээсний өнгө хэвийн бус гарах. Дотор муухайрах, цустай шээх, хоолонд дургүй болох, халуурах, гэдэс дүүрэх, бөөлжих, баруун болон зүүн бөөрний орчмоор хүчтэй хатгуулах шинж тэмдэг илэрнэ.

-Бөөрний чулуу үүсэхээс яаж урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?

-Ус болон шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Хэт чихэрлэг болон давсархаг хоол хүнснээс аль болох татгалзах ёстой. Мөн махны хэрэглээгээ хязгаарлаад ногоо жимс, жимсгэнэ хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж занших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, их хэмжээний уураг болох кальци агуулсан бүтээгдэхүүн хоол хүнсэндээ аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Оройн хоолоо эрт ид. Учир нь хоол хүнснээс авсан илүүдэл кальц 4-5 цагийн дараа хүний биеэс гадагшладаг. Мэдээж, хийжүүлсэн ундаа даршилсан болон утсан мах, архи согтууруулах ундаа сөргөөр нөлөөлнө. Нэмээд хэлэхэд унтахын өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн битгий хэрэглээрэй.

-Бөөрний чулуугаар яг хэдэн насныхан ихэвчлэн өвдөж байна?

-Бүх насныхан бөөрний чулуугаар өвдөх эрсдэл байна. Тэр дундаа 30-40 насныхан илүү өртөмтгий байна. Мөн бага насны хүүхдүүд ч бөөрний чулуугаар их өвдөж байна. Манай эмнэлгийн хувьд бүх насныханд эмчилгээ хийх бүрэн боломжтой

-Ингэхэд та эмнэлгийнхээ бөөр шээсний замын чулууг зайнаас бутлах эмчилгээг танилцуулаач?

– Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий аппаратыг ашиглан цахилгаан соронзон долгион үүсгэн биеийн гаднаас бөөр шээсний суваг, давсагны чулууг бутлан, жижигрүүлж шээсээр гадагшлуулах замаар эмчилдэг. УГ эмчилгээ нь шээс ялгаруулах системийн чулуушрал өвчинд нэн тэргүүнд сонгогдож буй шилдэг эмчилгээний арга ЮМ. Энэ чиглэлээр 20 гаруй жил ажилласан мэргэжлийн өндөр туршлагатай гадаад дотоодын эмч нарын баг ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

-Уг эмчилгээний давуу тал нь юу юм?

-Зайнаас чулуу бултлах эмчилгээ нь хэвлийн хөндийг нээх мэс ажилбаргүй, чулууны байршлыг оновчтой тогтоодог, эмчилгээний явц богино. Өвдөлт зовиургүй. Ихэнхдээ эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагагүй. Мөн эдгэрэлт хурдан, үр дүн сайтай. Эдийн засгийн хэмнэлттэй гэсэн олон давуу талтай. “Нууц увидас” эмнэлэг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ‘Энхжин’ худалдааны төвийн замын урд байрладаг. Бид 24 цагаар ажилладаг.  

Т.Мөнхнасан

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж