Нөхөрсөг халз барилдаанд Якутууд 6:2-оор давамгайлжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.23-нд нийтлэгдсэн

Нөхөрсөг халз барилдаанд Якутууд 6:2-оор давамгайлжээ

Хонгконгод болж буй Рубик шооны Азийн АШТ-д оролцож буй У.Төгөлдөр дунджаар 15 сек-д эвлүүлж II тойрогт шалгараад байна.

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий өмнө Якутын бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа билээ. Тэгвэл хоёр орны бөхчүүдийн дунд нөхөрсөг халз барилдааныг өнөөдөр эрэгтэйчүүдийн найман жинд зохион байгуулж, талбайн эзэд 6:2-оор давамгайллаа. Манай улсаас хоёр ялалтыг хүнд жинд байгуулсан юм. Тодруулбал, 97 кг-д өнгөрсөн жилийн Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга Б.Одсүрэн Никита Валеевийг 10:4-өөр, 125 кг-д залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл Ион Болтуновыг 9:0-ээр тус тус ялжээ. Харин өнгөрсөн жилийн Коркиний нэрэмжит тэмцээний хүрэл медальт ОУХМ Т.Тулга эзэн орны Константин Власовт 2:4-өөр, үлдсэн нь өрсөлдөгчдөө оноогоор цэвэр ялагдсан байна.

ЯКУТ – МОНГОЛ 6:2
57 кг: Николай Охлопков – Занданбудын Занабазар 10:0
61 кг: Егор Пономарев – Алтансувдын Мөнх-Эрдэнэ 10:0
65 кг: Константин Власов – Төмөр-Очирын Тулга 4:2
70 кг: Виктор Степанов – Энхтуяагийн Тэмүүлэн 12:2
74 кг: Дьулустаан Сивцев – Занданбудын Сумъябазар цэвэр ялагдсан.
86 кг: Максим Толмачев – Баатарын Нямбаяр 12:2
97 кг: Никита Валеев – Болдбаатарын Одсүрэн 4:10
125 кг: Ион Болтунов – Мөнхтөрийн Лхагвагэрэл 0:9

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж