Б.Сүхбат, Ч.Алтангэрэл нар Иран бөхөөр хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2017.09.23-нд нийтлэгдсэн

Б.Сүхбат, Ч.Алтангэрэл нар Иран бөхөөр хүрэл медаль хүртлээ

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, Баруун зүгийн нутгийн зарим газар,Төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно.

Азийн танхимын болон тулааны спортын V наадам Туркменистаны нийслэл Ашхабад хотод болж байна. Наадмын үзүүлэх хөтөлбөрт багтсан Ираны үндэсний барилдаан “Пахлаван”-ы тэмцээн өчигдөр болж, 70 кг-ын жинд “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Болдхүүгийн Сүхбат, 97 кг-д “Аварга” сургуулийн тамирчин, спортын мастер Чинбатын Алтангэрэл нар хүрэл медаль хүртлээ. Б.Сүхбат Ираны Мохаммад Надерид 1/8 шигшээд 2:6-гаар ялагдсан ч Индонезийн Ари Риатнаг 2:0-ээр, Пакистаны Камар Аббасыг 7:1-ээр ялж шагналын тавцанд зогссон юм. Ч.Алтангэрэл 1/4 шигшээд Энэтхэгийн Меносету Йесег 4:0-ээр ялсан ч хагас шигшээд Ираны Ахмад Мирза Поурт 0:6-гаар ялагдаж хүрэл медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт Б.Батболдыг 2:0-ээр ялжээ. Манай хоёр тамирчин есдүгээр сарын 24-нд өөрсдийн үндсэн төрөл чөлөөт бөхөд хүч үзнэ.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж