Аравдугаар сард дулаахан байна

Хуучирсан мэдээ: 2017.09.23-нд нийтлэгдсэн

Аравдугаар сард дулаахан байна

Зүүн дөрвөн замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Кино үйлдвэрийн урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг өчигдөр 23.00 цагт хаасан юм.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Аравдугаар сард Монгол ооны нийт нутгаар ерөнхийдөө 1-4 градус дулаан байдаг. Тодруулбал,уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 0-4 градус хүйтэн, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 5-9 градус, бусад нутгаар 1-4 градус дулаан байдаг. Увс, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын баруун хойд хэсгээр 12-17 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Хэнтийн өмнөд, Завхан, Сүхбаатарын баруун, Өвөрхангайн зүүн хэсгээр 1-5 мм, бусад нутгаар 6-11 мм хур тунадас ордог.

Тэгвэл энэ жилийн аравдугаар сард  Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Хөвсгөл, Дундговийн зүүн, Булганы баруун хойд, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг, Архангай, Говь-Сүмбэр, Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтайн ихэнх нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

 Эх сурвалж: УЦУОШГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж