Д.Ангараг: Хоёр ч том уран сайхны киноны ажилд орсон

Хуучирсан мэдээ: 2017.09.23-нд нийтлэгдсэн

Д.Ангараг: Хоёр ч том уран сайхны киноны ажилд орсон

Америкийн алдарт “No Doubt” хамтлагийн дуучин, жүжигчин, продюсер, загвар зохион бүтээгч Гвен Стефани 43 нас хүрчээ.

“Бодлын хулгайч”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Ану хатан” зэрэг дэлгэцийн бүтээлийн зургийн найруулагчаар ажилласан чадварлаг кино зураглаачдын нэг Д.Ангарагтай ярилцлаа.


-“Чингисийн хүүхдүүд”  киноныхоо нээлтийг хийх гэж байгаад юуны өмнө баяр хүргэе. Энэ киногоо гадаадын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа гэл үү?

-Баярлалаа. “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино Монгол Улсыг дэлхийд сурталчлах үндэсний хөтөлбөрт орж, удахгүй олон улсад нээлтээ хийх гэж байна. Ер нь Монголын контент үйлдвэрлэгчид дотооддоо гэхээсээ гадаадын зах зээл рүү чиглэсэн бүтээлийг хийх сонирхолтой болсон. Энэ бол том алхам.

-“Чингисийн хүүхдүүд” олон улсын кино наадамд оролцох урилга хүлээн авсан гэсэн. Энэ талаараа танилцуулаач?

-“Чингисийн хүүхдүүд” кино Хятад ирэх арваннэгдүгээр сард  болох фестивальд оролцохоор болсон. Ингэснээр тус улсын зах зээл рүү нэвтрэх хамгийн том гарц юм. Түүнээс гадна Австрали, Итали, Герман, Солонгос, Канад, Орос гэх мэт олон улсын кино наадамд бас оролцоно.

-“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног гадаадын зах зээлд гаргахад хэр бэршээл тулгарав?

-Бидний хувьд хүндрэлтэй асуудал гарсангүй. Энэ киног хийхдээ анхнаасаа маш сайн төлөвлөсөн учраас бэрхшээл гараагүй. Ер нь “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино их дардан сайхан замаар бүтлээ. Одоо ирэх сарын 10-нд Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийг “Чингисийн хүүхдүүд” киногоор хийх гэж байна.

-Уран бүтээлчид кино урлагийн салбарт хууль хэрэгтэй байна гэдэг. Харин энэ асуудалд таны бодлыг сонсмоор байна?

-Би кино урлагт хууль хэрэгтэй гэхээс өмнө хийж буй ажлаа хийж сурах нь чухал. Үүний дараагаар кино урлагийн хуулиа шаардах хэрэгтэй. Одоо Монголын кино урлагт хүний нөөц, хууль журам гээд ямар ч зохицуулалт байхгүй шүү дээ. Энэ нөхцөлд хууль яриад дэмий л дээ. Миний хувьд энэ асуудлуудаа шийдчихээд, хуулиа батлуулбал дээр гэж боддог.

-Та дараагийнхаа кино төсөлд орчихсон уу?

-Би дараагийн хоёр ч том уран сайхны киноны ажилд орсон байгаа. Гэхдээ түүхэн сэдэвтэй кино биш. Би одоогоор түүхэн кино хийх бодолгүй байна.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж