Ахмад настнууд эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.09.23-нд нийтлэгдсэн

Ахмад настнууд эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж эхэллээ

Аяга юм болов уу? гэж бодсон чинь биш байна шүү дээ гоё харагдаж байна.

“Олон улсын ахмадын өдөр”-ийг угтан Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ахмадын эмнэлгээс хамтран нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээг зохион байгуулж байна.

Тус дүүргийн 23 хороодын ахмад настнууд энэ сарын 21-нээс эхлэн ирэх аравдугаар сарын 03-ны хооронд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой болжээ. Уг үзлэг, шинжилгээг долоо хоногийн мягмар, пүрэв гаригт зохион байгуулж буй бөгөөд энэ хүрээнд ХӨСҮТ-тэй хамтран элэгний В,С вирус илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах юм байна.

Эх сурвалж: нийслэлийн эрүүл мэндийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж