Ц.Түмэнбаяр Азийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Ц.Түмэнбаяр Азийн аварга боллоо

Монголын залуу эрдэмтдийн холбооноос “Техник технологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын хүрэл тогоот-2012” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр 09.00 цагт ШУТИС-ийн номын санд эхлүүллээ.

Киргизийн Бишкек хотноо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн гурван төрөлд өрсөлдсөн ба Монголын таван тамирчин оролцсон юм.

Тэмцээний ‘Сонсголын бэрхшээлтэй’ иргэдийн төрөлд 46 шатарчин оролцож, ур ухаан сорьсноос Монголын тамирчин Ц.Түмэнбаяр тэргүүлж, Азийн аварга боллоо. Мөн ‘Тулгуур эрхтний бэрхшээлтэй’ эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн спортын мастер М.Хишигбаяр хүрэл мeдаль хүртэв.

МШХ хөгжлийн бэрхшээлтэй шатарчдаа дэмжиж, тэмцээнд оролцох зардалд нь 4,300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж