Бөмбөрчин Д.Цолмонд зориулж тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Бөмбөрчин Д.Цолмонд зориулж тоглолт хийнэ

Лалын шашинтнуудын эгдүүцэл, дургүйцлийг төрүүлээд буй “The Innocence of Muslims” киног эсэргүүцэгчид Ливийн Бенгази хот дахь АНУ-ын Элчин сайдын яам руу халдаж, Элчин сайд болон Америкийн гурван дипломат ажилтны амийг хөнөөсөн билээ.

Зууны Манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Цолмонгийн  хорт хавдрын эмчилгээний зардалд нь нэмэр хандив өгөх зорилгоор Монголын рок, поп, хип хопын уран бүтээлчид энэ намрын анхны тоглолтыг хийх гэж байна.

Бөмбөрчин Б.Цолмон нь 40 жил тасралтгүй бөмбөр тоглож, урлагтаа үнэнч яваа уран бүтээлч юм. Хандивын тоглолтод энэ сарын 28-нд Соёлын төв өргөөнд 19 цагаас болох бөгөөд тоглолтын тасалбар 20-30 мянган төгрөгийн үнэтэй ажээ. 

Хандивын тоглолтод “Харанга”, “Чингис хаан”, “Хөх тэнгэр”, “Өргөө”, “Соёл-Эрдэнэ”, “Камертон”, “Никитон”, “Люмино”, “Нисванис” хамтлагаас гадна Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, С.Наран, Ука зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж, өөрсдийн уран бүтээлийн дээжээс хүргэх юм байна. Сайхан сэтгэлт хүмүүн танд энэ сайхан тоглолтыг үзэж нэгэн орой сэтгэлийн цэнгэл эдлэнгээ уран бүтээлчид туслахыг чин зүрхнээсээ хүсч байна.

ХАНДИВЫН ДАНС: Хаан банк 5037534853 хүлээн авагч Сарантуяа

Утас: 99134086

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж