Үндэсний соёл урлагаа бодлогоор сурталчилна

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Үндэсний соёл урлагаа бодлогоор сурталчилна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэллээ.

Сүүлийн жилүүдэд үндэсний соёл урлагаа уран бүтээлчид өөрсдөө сурталчилж, гадаадын үзэгчдэд танилцуулсаар ирсэн. Харин өнөөдөр /2017.09.22/ 14:00 цагт Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд болсон ‘Монгол Улсын гадаад сурталчилгаа: Үндэсний соёл урлаг’ сэдвээр соёл урлагийн мэргэжилтнүүд цугларч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тус хэлэлцүүлгийн үеэр  “Манай улсын уран бүтээлчид хувийн харилцаагаар үндэсний соёл урлагаа сурталчилж байна. Төр үүнд зохицуулалт хийгээд өгвөл уран бүтээлчид өөрсдөө зах зээлээ хайгаад явах ёстой. Төр уран бүтээлчийн өмнөөс тоглолтыг нь зохицуулаад, гэрээ байгуулаад явна гэвэл худлаа шүү дээ. Мөн энэ салбарт бэлтгэгдсэн менежерүүд байхгүйгээс боловсон хүчнээ бэлдэх шаардлагатай. Гадаадад соёл урлагаа сурталчлах хуулийн бололцоог нь бүрдүүлэх хэрэгтэй” гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэд сайд Ё.Отгонбаяр яриандаа дурдаж байв. 

Хэлэлцүүлэгт оролцогсод Монгол Улсыг гадаадад эерэгээр сурталчлан таниулахад үндэсний соёл урлаг чухал үүрэгтэй. Тиймээс үндэсний соёл урлагийг дэлхийн түвшинд хүргэх, нэгдсэн бодлоготойгоор сурталчлах нь зүйтэйг онцоллоо.

Энэ талаар Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг ярихдаа “Монгол Улсаа гадаадад сурталчлах үйл ажиллагаа нэгдсэн бодлогогүй явж байсан. Тэгэхээр үндэсний хөтөлбөрөөрөө дамжуулан нэгдсэн бодлоготой болж, соёл урлагаа сурталчилж чадаж байна. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголын язгуур урлагийг хувь хүмүүс танилцуулж, сурталчилж байгаа. Эргээд эдгээр уран бүтээлчид маань нэгдсэн зохион байгуулалтад орж хүчээ нэгтгэх, төрөөс хамтарч ажиллах хэрэгтэй байна. Жишээлбэл язгуур урлагаар тоглолтоо хийж буй уран бүтээлчдээ нэгтгэж, олон хүмүүст хүргэхийг зорьж байна” гэв.

А.Сүрэн 

Гэрэл зургийг Э.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж