Энхийг сахиулах үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчаа хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулах үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчаа хүлээн авч уулзлаа

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

 

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 6-р ээлжийн мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд амжилттай үүрэг гүйцэтгэсэн Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Төмөрчөдөрийг өнөөдөр Замын цагдаагийн албаны дарга хүлээн авлаа.

Энэ үеэр Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул “Замын цагдаагийн албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос оролцож эхэлсэн бөгөөд нийт 7 алба хаагч үүргээ нэр төртэйгээр биелүүлж улс эх орон, албаныхаа нэрийг өндөрт өргөж яваад баяртай байна” хэмээн цаашдын ажил үйлс, амьдралд нь сайн сайхныг хүслээ.

Сонирхуулахад тус ээлжинд Замын цагдаагийн албанаас 1, Цагдаагийн байгууллагын харъяа алба, нэгжээс нийт 35 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн юм.

Эх сурвалж: ЗЦА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж