Ийм нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн өнгөрсөн Даваа гаригт нээлтээ хийв. Аравдугаар сарын 8 хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнг Хонконгийн амьтан хамгаалах нийгэмлэг зохион байгуулжээ. Гэрэл зургаар дамжуулан хаягдсан, төөрсөн муурт эзэн олж өгөхийг зорьсон үзэсгэлэнд 50 муурын өхөөрдөм, хайр татам зураг дэлгэгдсэн байна. Түүнчлэн мууртай болохыг хүссэн хүмүүст туслах, иргэдийг тэжээмэл амьтнаа хаяхгүй байхад уриалах зорилго агуулсан аж.
Эх сурвалж: CCTV