ЭСЯ-ны барилгын аюулгүй байдалд анхаарав

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

ЭСЯ-ны барилгын аюулгүй байдалд анхаарав

“Их талын Jazz” олон улсын VI их наадмын хүрээнд өчигдөр олон улсын жазз хөгжимчид, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид хамтран сургалт явууллаа.

Лондон хотод АНУ-ын элчин сайдын яамны шинэ барилгыг барьж буй инженерүүд алан хядагчдын халдлагаас хамгаалах нэгэн арга бодож олжээ.  Нэг тэрбум ам.долларын өртөгтэй элчин сайдын яамны барилга  тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэд тэсвэртэйгээс гадна тойруулан усан сан байгуулах юм байна. Ингэснээр алан хядагчдын тэсрэх бөмбөгнөөс сэргийлж чадна гэж инженерүүд үзэж байгаа юм. 2017 оны хавар ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч аюулгүй байдлын асуудлаас шалтгаалж хойшлогдсон ажээ. Барилгын ажил одоо ч үргэлжилж байгаа энэ шинэ барилга дэлхийн хамгийн өндөр өртөгтэй элчин сайдын яамны барилгын нэг болж байгаа юм. Элчин сайдын яамны шинэ барилгын дээд, доод давхруудыг заагласан асар том усан сантай байхаар төлөвлөсөн байна.

Барилгын төслийн талаар анх бүр 2008 онд зарласан боловч барилгын төслийн өндөр өртөг, хачин этгээд загвар, тойрсон усан сан зэрэг нь олон нийтийн шүүмжлэлийн сэдэв болж ирснээс гадна тэндхийн оршин суугчид орон гэр нь алан хядагчдын бай болох эрсдэлтэй гэж барилгын ажил эхлүүлэхийг эсэргүүцсэн.

1950 онд баригдсан Лондон дахь АНУ-ын Элчин сайдын яамны хуучин барилга нь хуучинсаг хэв загвартайгаас гадна өнөөгийн ертөнцөд аюулгүй байдлаа хангахад тохирохгүй байгаа юм байна.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж